Нийслэлийн удирдлагууд сууж явсан онгоцоо дуртай улсдаа буулгадаг бол оо юу даа!
- schedule 2015 оны 10 сарын 5
- chat_bubble 0
Энэ сарын 03-ны өдрийн 09:15 цагт Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн ОМ -135 дугаарын нислэг Берлин хотод буух ёстой цагаасаа гурван цаг хоцорч буужээ. 13:25 цагт газардах ёстой байсан онгоц 17:20 цагт буусан учир нь Новосибирск хотод төлөвлөгдөөгүй буулт хийж Нийслэлийн захиргааны төлөөлөгчдийг буулгасан гэх мэдээлэл байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ОХУ-ын Новосибирск хотод айлчлахтай холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн албаны удирдлагууд болон НИТХ-ын зарим гишүүд гээд 11 хүн дагалдан явж тэд ийнхүү эрх ямба эдлэв бололтой. Тэдэнд ийм эрх бий гэж үү. Хэн хэн явсныг Э.Бат-Үүл даргын аравдугаар сарын 01-ний өдөр батласан А/790 тоот захирамжаас харна уу.
Онгоц Новосибирскт газардаж зорчигч болон тэдний ачааг буулгасаар хоёр цаг болсон байна. Энэхүү төлөвлөгөөгүй буултаас болж зарим хүн дараагийн нислэгээсээ хоцрон төлөвлөсөн арга хэмжээндээ очиж чадаагүйн хариуцлагыг хэн хүлээх вэ? Нийслэлийнхэн үү? МИАТ-ийн удирдлагууд уу?
Салбарын сайдаа энэ үйлдэлд ямар хариулт өгөх вэ?
Харин олон улсын нислэгийн хуваарийн хувьд ийм байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...