Улсын төсөв хүндэрч, 2-3 агентлагийг татан буулгаж, нэгтгэх гэнэ
- schedule 2015 оны 10 сарын 5
- chat_bubble 0
Сангийн сайд Б.Болор УИХ-ын дарга З.Энхболдод хуулийн төслүүд өргөн барилаа. Харин энэ оны төсвийн тодотголоор төсвийн тасалдал 700 орчим тэрбум төгрөгт хүрсэн учраас энэ хэмжээгээр төсвөө танаж байгаа гэнэ. Энэ талаар Сангийн сайд Б.Болор,
-Төсвийн тодотголд төрийн данхар бүтцийг багасгахаар төсөвт тусгалаа. Эхний ээлжинд агентлагуудаа цөөлнө гэж ярьж байгаа. Яам цөөлнө гэхээр засаг бужигнах нөхцөл байдал үүснэ. Энэ нь өнөөдөр Монгол Улсад хэрэггүй. Тиймээс ирэх жилийн сонгуулийн дараа бүр цомхон бүтцээр явъя гэсэн хуулийн төсөл оруулж ирж байгаа.Харин хэдэн агентлаг татан буулгах талаар яг хийж байна. Тиймээс яг тэр энэ гэж хэлэхэд хэцүү. Нөгөөтэйгүүр хуулийн төсөл өргөн бариагүй, шийдээгүй байж тэр агентлагуудыг татан буулгана гээд хэлчихээр тэнд ажиллаж байгаа хүмүүст хэцүү шүү дээ. Ямар ч байсан 2-3 агентлаг татан буулгана. Заримыг нь нэгтгэнэ. Ирэх оны төсвийг дэд сайдгүй байхаар хийж байна гэлээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...