Төгс нураалт
- schedule 2016 оны 3 сарын 2
- chat_bubble 0
2015 оны 9 сарын 25-нд Шотландын Глазго хотын ойролцоох хуучны цахилгаан станцын барилгыг нураажээ. Ашиглалтаас гараад удсан цахилгаан станцын барилгыг нураасны юу нь тэгтлээ анхаарал татсан бэ гэхээр 149 м өндөр хос бетонон яндан хоорондоо жигдхэн мөргөлдөн гайхалтай нурсанд байгаа гэнэ. Үүнийг хэвлэл мэдээллээр төгс нуралт хэмээн бичиж байна.
Энэ нь тохиолдлын явдал огт биш байжээ. Нураалтын мэргэжилтнүүд эхлээд яндангийн өөд өөдөөсөө харсан суурийг дэлбэлээд 140 м-ийн өндөрт хоорондоо мөргөлдөх агшинд яндан бүр нэг секундын дотор 19 хэсэг болон дэлбэрэн нурахаар бүгдийг тооцоолсон байна. Яндан тус бүрт 1500 гаруй нүх өрөмдөн 160 кг нитро глицерин ашиглан нураасан байна. Нураах ажиллагаанд тэсрэх бөмбөгийг холбосон 4000 м хоолой /нитро глицерин/ ашигласан гэнэ.
Кокензей цахилгаан станц /түүхий эд нь нүүрс/ 1968 онд нээгдэн 2013 онд үйл ажиллагаан нь зогсоосон. Станц 1200 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай /Манай IV цахилгаан станц 600 МВт/ бөгөөд 45 жилийн турш 150 гаруй ТераВатт цахилгаан үйлдвэрлэсэн байна. Энэ нь жил бүр 1 сая гаруй өрхийг цахилгаанаар хангаж байсан гэсэн үг аж.
Өнгөрсөн хугацаанд станцад 10 000 гаруй ажилчид ажиллаж, станцтай холбоотой бэлтгэн нийлүүлэгч, хамтрагчид гээд 1 000 гаруй хүн ажиллаж байжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...