Өнөөдөр болох үйл явдал
- schedule 2015 оны 10 сарын 2
- chat_bubble 0
Өнөөдөр намрын дунд хөхөгчин тахиа сарын найман цагаан мэнгэтэй цагаагчин гахай өдөр
09:00 цагт УИХ-ын чуулган хуралдана.
09:00 цагт Нийслэлийн иргэний танхимд “АНГЛИ ХЭЛТЭЙ ДҮҮРЭГ” аяны нээлт болно.
09:30 цагт “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийгмийн даатгалын төв орон нутгийн байгууллагын нийт 60 ажилтан албан хаагчдад зориулсан сургалт Төрийн банкны төв оффис /Цэцэг төвийн замын эсрэг талд/ 9 давхрын хурлын танхимд болно.
10:00 цагт Монголын Хуульчдын холбооны хоёрдугаар Их хурал Төрийн ордонд эхэлнэ.
10:00 цагт Төрийн өмчит эрчим хүчний компаниудын засаглалын үнэлгээний дүнг танилцуулна.
10:30 цагт Монголын Залуучуудын Холбооны байранд "ХАР ЦАГААН ЖАГСААЛТ"-ыг зарлана.
11:00 цагт Ардчиллын удирдагч С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөнө.
11:00 цагт БСШУ-ны сайд Л.Гантөмөр БНСУ-ын Боловсролын сайдтай боловсролын талаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг гарын үсэг зурах ёслол БСШУЯ-НЫ 401 тоотод болно.
12:00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Авто худалдааны цогцолбор 2015 оны 10 дугаар сарын 04-нд нээлтээ хийх талаар Авто худалдааны цогцолбор, Авто тээврийн үндэсний төв, арилжаанын банк, татвар, даатгалын байгууллагууд хамтран мэдээлэл хийнэ.
12:00 цагт МХАҮТанхимд “Ногоон Барилга” үзэсгэлэн яармагийн нээлт болно.
12:00 цагт Мишээл Экспо худалдааны төвийн үзэсгэлэнгийн танхимд Намрын ногоон өдрүүд - 2015 нэгдсэн арга хэмжээний хүрээнд Ногоон хүнс - Эрүүл амьдрал өдөрлөг зохион байгуулагдана.
12:30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын энх тайван найрамдлын байгууллага, "Монгол-Орос" найрамдлын нийгэмлэг зэрэг байгууллагуудаас Монгол Оросын найрамдалт хамтын ажиллагааны өдрүүдийг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...