100 минут амьдарч хоёр хүний амийг аварчээ
- schedule 2015 оны 10 сарын 2
- chat_bubble 0
Jess бүсгүй ихэр хүүхэдтэй болжээ. Гэвч жирэмсний эхний 12 долоо хоногтойд хүүхдийг төрөлхийн гажигтай болохыг оношилж, энэхүү гажиг нь түүний тархи, гавлын ясны хөгжилд саад болно гэдгийг дуулгасан байна.
Эмч хүүхдийг төрсөн хойноо зөвхөн хоёр хоног амьдрах боломжтой гэж Jess-д хэлсэн гэнэ. Энэ хүүхэд төрөөд л үхэх тавилантай болсныг мэдсэн эх Jess болон түүний нөхрийн хувьд аянга ниргэх шиг болжээ. Тэгээд тэд эцсийн хэдхэн минутад ч гэсэн хүүхэдтэйгээ хамт байхын тулд хүүхдээ төрүүлэхээр шийдсэн байна. Өвчтэй хүүхдээ Teddy хэмээн нэрлэж, Teddy хүн болж чадахгүй бол тэд тусламж хэрэгтэй бусад өвчтөнд түүний эрүүл эрхтэнийг хандивлаж, бусдад амьдрах боломж олгохоор болжээ.
2015 оны дөрөвдүгээр сард Noah болон түүний өвчтэй дүү Teddy нар энэ ертөнцөд мэндэлсэн байна.
Эцэг, эх хоёр хүүхэдтэйгээ хамт гэр бүлийн зураг авахуулжээ. Энэ нь тэдний хамгийн анхны бөгөөд эцсийн гэр бүлийн зураг болох юм. Ах Noah нь маш эрүүл саруул төрсөн байна. Гэхдээ Teddy 100 минут амьдарч, тухайн өдрийн 12:55 минутад энэ ертөнцөөс халив.
Түүнийг нас барахаас нь өмнө тэд аз жаргалтай цаг үеэ камерт бичиж үлдээсэн байна.
Teddy-гийн нас барсныг зарлаж, урьдчилан бэлтгэсэн мэс заслын өрөөнд оруулан гурван минутын дараа Teddy-гийн бөөр, зүрхийг авч хүнд өвчтөнд шилжүүлэн суулгаж, өвчтөний амийг амжилттай аварсан байна. Teddy ч Англи улсын түүхэн дэх хамгийн залуу эрхтэн хандивлагч болжээ.
Эх сурвалж: solongonews.mn
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...