“Хөгшин морь” стратегийн бөмбөгдөгч Ту-22М3
- schedule 2016 оны 1 сарын 8
- chat_bubble 0
Оросын зүйр үг байдаг. “ Хөгшин морь шан татахад /газар хагалах/ мууддаггүй, шинэ морь зүтгэж чаддаггүй”. Юун хөгшин морь морины тухай яриад байна гэж та гайхаж байгаа байх.
Та 1969 онд ЗХУ-ын Туполёвийн зохион бүтээх товчоонд бүтээгдэн 1972 оноос үйлдвэрлэгдэж 1975 оноос үүрэг гүйцэтгэж эхэлсэн цөмийн цэнэгт хошуу тээгч дуунаас хурдан стратегийн бөмбөгдөгч "Ту-22М3"-ийг энэ “хөгшин морь” гэж ойлгож болно. Энэхүү морь одоо ч газар хагалах чадвартай байна.
Үүнээс өмнө "Ту-22", "Ту-16" үүрэг гүйцэтгэж байжээ. Түүний 40 гаруй жилийн насжилт үүргээ гүйцэтгэхэд огтхон ч саад бэрхшээл учруулдаггүй аж.
Дашрамд хэлэхэд, бидний сайн мэдэх АНУ-ын алдарт "Б-52" бөмбөгдөгчийг анх үйлдвэрлээд 60 жил хэдийн өнгөрчээ. Гэхдээ түүнийг агаарын орон зайд 30 жил ашигласан юм.
1955 оноос үүрэг гүйцэтгэж эхэлсэн стратегийн бөмбөгдөгч АНУ-ын "B-52"
Онгоц өндөр нарийвчлалтай нислэгийн болон инерцийн навигацийн систем, програмчилсан автомат хяналтын системтэй.
"Ту-22М3" хаа байсан ч өдөр шөнө ялгаагүй бай, овоо хараа, ажиглалт оптик-навигац, радарийн системээр тоноглогдсон, ТВ сувагтай.
Мөн алсын удирдлагын радарын хяналтын систем, цацраг идэвхи, аюул осолтой орчныг мэдрэн анхааруулга өгөх радарын систем, гэрэл ойлгох тоног төхөөрөмж, дулаан мэдрэх тоног төхөрөмжөөр тоноглогдсон.
"Ту-22М3" бөмбөгдөгч 500 км-ийн зайд далай тэнгис болон газрын байг богино хугацаанд пуужингаар устгах чадвартай. Өндөр хурдаар богино хугацаанд байндаа хүрэх давуу чадвартай.
ОХУ-ын агаарын хүчний шинжээч Александр Дробышевский "Би БиСи"-д өгсөн ярилцлагадаа "Ту-22М3"-ийг өмнөх загвараасаа нилээд их өөрчлөлт хийгдсэн хэмээжээ. Үнэн хэрэгтэй энэ нь өмнөх загвартайгаа бараг харьцуулшгүй цоо шинэ онгоц юм. Хөдөлгүүрийн хүчин чадал болоод зэвсэглэл, тоноглол ярих юм байхгүй.
Өнөө цаг үе хүртэл "Ту-160" болон "Ту-95" –ийн хамтаар ОХУ-д урт удаан хугацаанд алсын зайны стратегийн бөмбөгдөгч онгоцны хувьд асар их давуу талыг олгож байгаа юм.
1981 онд анхны нислэгээ хийсэн ЗХУ-ын хэт хурдан пуужин тээгч - стратегийн бөмбөгдөгч "ТУ-160". Өнөө цагийн хамгийн супер онгоц. Одоогоор өрсөлдөгч байхгүй.
1956 оноос үүргээ гүйцэтгэж эхэлсэн стратегийн бөмбөгдөгч-пуужин тээвэрлэгч, агаарын тандалтын "Ту-95" /баавгай/ . АНУ-ын "Б-52"-той харьцуулагдана.
"Ту-22М3": Хязгааргүйгээр пуужин харвах боломжтой.
Багийн гишүүн 4
"Ту-22М3" давуу тал юу вэ? Өндөр хурд – цагт 2 300 км, нислэгийн өндөр – 13 мянган км. Нислэгийн алслалт /хүрээ/- 6.8 мянган км хүртэл.
"Ту-22М3" маш том онгоц. Далавчаа дэлгэсэн байдлаар 35 м урт. Энэ нь хөлбөмбөгийн талбайн бараг өргөний хагас гэсэн үг. Урт нь 43 м, Зөвхөн шатахуун нь 50 тн. Дээр нь зэвсэг тоноглолууд нэмэгдэнэ. Энэ бүгдийг тээгээд 126.4 тн-той нисч чадна.
Өндөр хурдны ийм стратегийн бөмбөгдөгч тухайн цаг үед ямар ч улсад байхгүй байсан ба 1980-аад оны сүүл хүртэл энэ ангилалдаа тэргүүлэгч байжээ. АНУ-ын "Б-52" бөмбөгдөгчийн дээд хурд 1047 км/цаг байдаг.
"Ту-22М3"-ийн хамгийн анх Афганистаны дайнд ашигласан. Дараа нь Эстоны Тарту дахь стратегийн бөмбөгдөгч 326-р агаарын дивизонд үүрэг гүйцэтгэж байжээ.
ЗХУ-ын үед 497 "Ту-22М3" үйлдвэрлэснээс одоо ОХУ-д 130 байгаа ба үүнээс 100 гаруй нь үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Харин ЗХУ задарснаар Украйнд үлдсэн 60 ширхэг "Ту-22М", "Ту-22М3" эзэнгүйдэн хог болон зэвэрчээ.
Одоо ОХУ стратегийн бөмбөгдөгч "Ту-22М-3", "Ту-160", "Ту-95МС" онгоцнуудаа шинэчлэхээр ажиллаж байгаа.
Их биенд зургаан пуужин, далавчинд дөрвөн пуужин.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...