Үйлдвэрлэлийн "мангас" гэдгийг нь батлах жишээнүүд
- schedule 2016 оны 3 сарын 4
- chat_bubble 3
Сүүлийн жилүүдэд Хятадын үйлдвэрлэлийн амжилтыг дэлхий дахин гайхан харж байгаа.
Нүүрс. Хятадад жил бүр дунджаар 1.8 тэрбум тон нүүрс олборлодог. Энэ нь дэлхийн нийт үйлдвэрлэлийн 48.2 хувь юм.
Гахайн махны үйлдвэрлэл. Хятадууд жил бүр 56.6 сая тн гахайн мах бэлтгэдэг. Энэ нь дэлхийн нийт үйлдвэрлэлийн 49.8 хувь болж байна. Харин дараа нь Европын холбоо 22.45 сая тн, АНУ 11,0 сая, Бразиль 4.33 сая тн, ОХУ 2.56 сая тн-ыг үйлдвэрлэдэг байна.
Цемент. Дэлхийн цементийн нийт үйлдвэрлэлийн 60 хувь буюу 1.8 тэрбум тн-ыг БНХАУ үйлдвэрлэдэг.
Гутал. Жилд 12.6 тэрбум хос гутал үйлдвэрлэдэг нь дэлхийн нийт үйлдвэрлэлийн 63 хувь болдог байна.
Ухаалаг утас: Дэлхийн нийт ухаалаг утасны 70.6 хувийг үйлдвэрлэдэг. Энэ 1.77 тэрбумаас илүү гэсэн үг аж.
Нарны зай хураагуур. Жил бүр нарны эрчим хүчээр 21.8 сая кВт цахилгаан үйлдвэрлэдэг нь дэлхийн нарны эрчим хүчний 80 хувийг эзэлдэг гэсэн үг.
Эрчим хүчний хэмнэлттэй чийдэн. 4.3 тэрбум гэрэл үйлдвэрлэдэг нь дэлхийн нийт үйлдвэрлэлийн 80 хувь болдог аж.
Агааржуулагч үйлдвэрлэлээрээ дэлхийн нийт үйлдвэрлэлийн 80 хувийг дангаар хангаж байна.
Мэргэжлийн компьютер. Жилд 286.2 сая ширхэг компьютер буюу дэлхийн нийт үйлдвэрлэлийн 90.6 хувийг дангаар үйлдвэрлэдэг.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...