Дэлхийн хамгийн том, хамгийн өндөр байгалийн хий олборлогч цамхаг Тролл А
- schedule 2016 оны 1 сарын 14
- chat_bubble 0
1996 онд Норвегийн баруун эргээс 80 км-т Тролл А хэмээх байгалийн хий олборлох асар том тавцант цамхагийг босгожээ. Энэхүү байгууламжийг /үйлдвэр/ эрэг дээр бүтээгээд далайд шилжүүлэн босгосон байна. Энэ нь дэлхийн түүхэн дэх инженерийн нарийн бүтэцтэй нүүлгэн шилжүүлсэн хамгийн том төсөл болсон аж.
Тролл А /Troll A/ байгалийн хий олборлох цамхаг нь дэлхийн хамгийн өндөр, дэлхийн хамгийн том тавцант байгууламж. Мөн дэлхийд өндрөөрөө 4-рт орох хүний бүтээсэн үйлдвэрлэлийн байгууламж. Бас дэлхийн хамгийн том шилжүүлэн байруулан байгууламж гэсэн алдрыг авсан аж.
Уг нүсэр байгууламжийн нийт өндөр 472 м ба үүний 303 м далайн усанд зогсож байдаг. Өөрөөр хэлбэл ихэнх хэсэг нь далайн түвшнээс доош байрладаг. Бетонон байгууламжийн өндөр нь 369 м ба тулгуур хөлний бетоны зузаан нь 1 м гээд бод. Энэхүү тулгуур хөлнүүд дундуур байгууламжийн шаардлагатай хоолой, тоног төхөөрөмжүүд, кабель зэргүүд байрлахаас гадна 9 минутад тавцан бүхий байгууламжид хүргэх хүчирхэг лифт байдаг байна.
Тролл А тавцант цамхагийн нийт жин 683,600 тн /усан доорх дэвсгэр суурьтайгаа нийлээд 1.2 сая тн/. Цамхагийн дээр байрлах тавцан бүхий байгууламжийн жин нь 34,000 тн.
Тролл А-г босгоход 225,000 м.куб бетон, 98,000 тн ган /арматур/, 10,000 тн кабель утас, 85,000 тн тоног төхөөрөмж оржээ.
1996 онд Гиннесийн дээд амжилтын номд дэлхийн хамгийн том хийн тавцант цамхаг /offshore gas platform/ хэмээн бичигдсэн аж.
Байгууламжийг 1991 оноос эхлэн барьж эхэлсэн ба тухайн үед төсөв нь нийт 4,15 тэрбум крон буюу 650,000 ам.долларын өртөгтэй байжээ. Тавцанг нь тусад эрэг дээр үйлдвэрлэж дараа нь зөөж угсарсан. Тролл А өдөрт 95 сая м.куб хий олборлох хүчин чадалтай.
Уг хий олборлох цамхаг 2010 оноос хойш 70 жилийн турш Европийн хийн 25 хувийг хангана гэсэн судалгаа байгаа гэнэ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...