- schedule 2017 оны 10 сарын 12
- chat_bubble 0
Их гүрний /ЗХУ/ Их удирдагч /И.В.Сталин/-д хайртай дуртайгаа илэрхийлж гадаад дотоодын улс орнуудын байгууллага, хувь хүнээс олон тооны бэлэг сэлт өгсөн байдаг. Тэр бүгдийг дэлгэхэд хэд хэдэн том танхим элбэг дүүрдэг байсан ба тэдгээрээс зарим сонирхолтойг нь сонгон олон нийтэд сонирхуулдаг байсан гэдэг. 1950-иад онд Москвад очиж Кремлиэр орсон хэн боловч энэ музейг үзэх боломжтой байсан байна.
1949 онд И.В.Сталины 70 насны ойг тэмдэглэсэн байдаг. Насны ойд зориулан гойд их бэлэг илгээжээ. Тэдгээрээс И.В.Сталин Сибириэс илгээсэн өдөн дэр, дулаан хөнжлийг өөртөө авч бусдыг нь төрд данслуулж, тэр үеийн Горькийн гудамжин дахь Хувьсгалын музейд шилжүүлэн олон нийтэд үзүүл хэмээн тушаасан байдаг. Ингээд бэлэгнүүдээс нийг сонирхцгооё.
Сталинградын илд
1943 оны 11 сарын 29-нд болсон Тегераны бага хуралд ирсэн Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль ЗХУ-ын "эцэг" Иосеф Сталинд нэгэн бэлэг өгчээ. Тэр нь үнэт метал, эрдэнийн чулуугаар чимэглэсэн сэлэм байжээ. Илдийг Их Британийн хаан Георг VI тусгай тушаал өгч хийлгэсэн аж. Ирэн дээр нь "Сталинградын ард иргэдэд, Георг VI хаанаас, Ган мэт хүчтэй, Британийн ард түмнээс гүн талархлыг хүргэе" зэрэг бичээстэй юм гэнэ.
Сэлмийг Оксфордын их сургуулийн профессор Р.М.Й.Глидоу Британийн Георг VI хааны сэлэм гэдгийг өөрийн биеэр баталсан байна. Сэлмийг "Wilkinson Sword" компанид хийсэн гэнэ. Сэлэмний ирийг дээд зэрэглэлийн шеффилд гангаар, гар аргаар хийсэн байна. Сэлэмний загвар загалмайтнуудын хэрэглэж байсан сэлэм шиг бөгөөд 122 см урт аж.
Илдний бариулыг 18 каратын алтан утсаар бүрсэн. Сэлэмний толгой буюу бариулын төгсгөл нь Тюдорын алтан сарнай суулгасан болор чулуу. Сэлэмний хамгаалалт нь алтаар бүрсэн цул мөнгө гэнэ. Хамгаалалтын махир нь сэлэмний ир рүүгээ харсан бөгөөд ирвэсний толгойн дүрстэй.
Хуй нь хүрэн улаан өнгөтэй маракко арьсаар бүрсэн, дээр нь алтаар хийсэн хааны титэм, нэрний үсгийн товчлол, таван газар мөнгөн хуудсаар бөгжилж, гурван ширхэг таван хошуу хэлбэртэй бадмаараг эрдэнийн чулуу шигтгэсэн байна. Сэлмийг сүүлийн үеийн мастер дарханы шилдэг бүтээл гэж тооцдог бөгөөд өнөөгийн Волгоград хотын музейд хадгалагдаж байгаа.
Чехословакийн ажилчдаас бэлэглэсэн машин
Сталины 70 насны ойд Чехословакийн ажилчид улсын үйлдвэрт хийсэн гурван /"Минор", "Шкода 1101", "Татраплан" / машин бэлэг болгон явуулжээ. Тэд бол Чехословакийн хамгийн шилдэг үйлдвэрүүд байсан. Машинуудын хувь заяа олон жилийн турш тодорхойгүй байсан ба Политехникийн музейд дэлгэн харуулсан байдаг. "Татраплан" нь Гүржээс олдсон бөгөөд 70 жилийн дараа өөрийн төрөлх нутаг руугаа буцаж Татрагийн үнэт үзмэрийн нэг болжээ.
2013 оны зун бэлэгнүүдийн нэг болох "Минор"-ыг олдсон байна. Түүнийг Москвагийн нэгэн төрөх эмнэлэгт ашиглаж байсан бөгөөд ашиглалтаас гарах үед хувийн хэвшлийнхэнд худалдсан аж. Түүнийг дахин сэргээн засварлаж байх үед баруун урд крыло дээр нь тусгай метал дээр бичиж цавуугаар тогтоосон "Aero" үйлдвэрийн ажилчдын бичээс байсан нь гарч ирснээр санамсаргүй илэрсэн байна. Бичээс нь "Тов. Озифу Сталину к 70 годовщине рождение посилае рабочие ЧССР Прага подарек и привет 2/XII 1949/" гэсэн байжээ. Машиныг 2014 оны 3-р сард "Сокольник" үзэсгэлэнд тавьж олонд үзүүлэх болсон байна.
Бөмбөрцөг хэлбэртэй телефон утас
1949 онд Сталины 70 насны ойгоор нэгэн сонирхолтой телефон аппарат бэлгэнд иржээ. Энэхүү телефон аппарат нь бөмбөрцөг хэлбэртэй бөгөөд дээр нь утасны яригч нь алх хэлбэртэй, түүнийг тавих суурь нь хадуур хэлбэртэй байжээ. Сонирхолтой загвар бүхий утасны аппаратыг Польшийн Лодзь хотын ажилчдаас бэлэглэсэн гэнэ. Бэлгийг мөнгөөр хийсэн байна.
Узбекийн ард түмнээс ирсэн сэлэм
Сталинд ихэнхдээ хүйтэн зэвсэг бэлэглэсэн байдаг аж. Кавказын мастер дархчуудын бүтээсэн олон эд зүйлсүүд байдаг. Эдгээр зүйлсийн дотор, Дагестаны тосгодод, Кубаны казакуудын тосгодод хийсэн илд, чинжаалууд их бий. Тэдгээр нь дээд зэргийн гангаар хийж алт, мөнгө, эрдэнийг чулуу, зааны яс, сайн чанарын арьс, үнэт мод зэргийг оролцуулан уран чамин хийсэн гайхалтай сэлэмнүүд байдаг байна.
1944 онд Зөвлөлт Социалист Узбек Улсын 20 жилийн ойг тохиолдуулан Узбекийн ард түмэн Сталинд нэгэн сэлэм бэлэглэжээ. Энэхүү сэлмийг мастер дархан Али-Ходжой Канаев урласан байна. Сэлмэн дээрх бичээс нь их сонирхол татахаар байдаг гэнэ. Түүн дээр Узбекийн нэрт яруу найрагч Алишер Навоины "Дэлхийн сайн сайхны төлөө мууг арилгахыг хүсдэг хэн нэгний гарт хатуу догшин илд байхад дайснууд нь хэзээ ч өршөөлийг мэдэхгүй" гэсэн утга бүхий мөртийг бичсэн байдаг ажээ.
Тамхины хайрцаг
Сталины нэг гол зуршил нь амнаасаа гаанс салгах нь ховор. Тиймээс гаанс тамхитай холбоотой бэлэг багагүй байдаг байна. 1945 онд Македоны ардын фронтоос түүнд мөнгөн гаанс, гаансны авдар бэлэглэсэн байна. Энэхүү бэлэг нь өдгөө Оросын орчин үеийн урлагийн музейд хадгалагдаж байгаа аж.
Бусад сонирхолтой бэлэгнүүд - Чинжаал-буу
НҮБ-ын Ерөнхий Ассемблейн дарга А.Я.Вышинскийн 1940-өөд оны сүүлчээр бэлэглэсэн шүүхийн алх бий.
Ромын цэргийн морьт тэрэгний метал цутгамал макетийг Италийн ажилчдаас 1948 онд бэлэглэсэн байна.
АНУ-ын ажилчдаас нэгэн өвөрмөц загвар бүхий чинжаал-бууг Майн 1-ний баярыг тохиолдуулан 1944 оны 5-р сарын 1-нд бэлэглэжээ.
ЗХУ-ын Гадаад явдлын яамны сайдаар, БНАГУ-д элчин сайдаар ажиллаж байсан Г.М.Пушкины бэлэглэсэн димломатчийн чинжаал ч байна.
Мичурины аяга таваг
1949 онд Зөвлөлтийн зохиолчдоос Мичурины /И.В.Мичурин 1855-1935 - Оросын Рязаны губернатор, ЗХУ-ын ШУА-ын гишүүн эрдэмтэн хүн/ хэмээгддэг Бордюковын урласан шаазан аяга тавагны хослолыг бэлэглэжээ.
Сталины торгон хатгамал хөрөг
1940-өөд онд Улаан армийн нэгэн оффицерийн эхнэр торгон дээр В.Сталины хөргийг хатгаснаа бэлэглэжээ.
1949 онд Сталинд Москвагийн мотоциклийн үйлдвэрээс бэлэглэсэн "Москва" мотоциклийн макет.
Нүүрсэн альбом
1946 онд бэлэглэсэн Приморын хязгаарын Сучана нүүрсний уурхайн ажилчдын нүүрсэн хавтан дээр хийсэн үйлдвэрийн тайлан танилцуулга альбом.
Эрдэнэсийн авдар
1948 онд Сталины 70 насны ойд Оросын Үнэн алдартны сүм хийдээс дурсгалийн эрдэнэсийн авдар бэлэглэжээ.
Москва хотын медаль
1947 онд Зөвлөлтийн зохолч К.И.Чуковский Сталинд Москва хотын 800 жилийн ойд зориулан гаргасан дурсгалын медалийг бэлэглэжээ.
Монгол цоож
Монголчууд таван түлхүүрээр онгойдог мөнгөн цоожтой, мөнгөн авдар бэлэглэсэн байна. Энэ бол домгоос сэдэвлэсэн бэлэгдлийн чаанртай бэлэг байжээ. Монголыг эзэлсэн Хятадын Мин гүрний эзэн хаан Чингис хааных нь чандрыг төмөр авдарт хийгээд таван түлхүүртэй цоожоор янгитал цоожилжээ. Тэгээд түлхүүрүүдийг нь дэлхийгээр нэг тарааж хаясан гэдэг. Харин монголчууд хэзээ нэгэн цагт хэн нэг баатар түлхүүрүүдийг олж авдрыг нээгээд монголчуудыг Хятадын эзлэн түрэмгийллээс салгана гэсэн утгатай гэдэг.