1970 оноос хойш матартай амьдарсан эр
- schedule 2015 оны 9 сарын 11
- chat_bubble 0
Австрали улсын Queensland-ын 65 настай Rob Bredl матар тэжээдэг. Түүний тэжээдэг матраас хамгийн том биетэй нь 800 кг жинтэй аж. Энэ матраа унаж, баримтат кинонд зураг авахуулах болсон байна. Энэ нь түүний хамгийн дуртай хийх ажлын нэг болжээ.
Rob Bredl үргэлж хөл нүцгэн явж, ямар ч хамгаалалтгүйгээр эдгээр хэвлээр явагч найзуудтайгаа тоглодог учир хүмүүс түүнийг “Хөл нүцгэн Bushman” гэж нэрлэх болсон гэнэ. Түүний тэжээдэг матрын ихэнх нь 4.6 метрээс урт, далайн матар тул туйлын догшин гэнэ. Тиймдээ ч Rob Bredl тэжээсэн матар болон могойдоо 40 гаруй удаа хазуулж, хатгуулж үхэх дөхөж байжээ.
Rob Bredl-гийн аав, ээж 1970 оноос эхлэн матар тэжээж байсан түүхтэй. Тиймээс түүнийг матартай хамт өссөн гэж хэлж болно. Rob Bredl болон матрын хоорондох түүхийг баримтат кино болгон ийнхүү харуулахаар шийджээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...