Гэнэтийн газар цөмрөлтүүд
- schedule 2015 оны 9 сарын 11
- chat_bubble 0
ОХУ-ын Уралын нуруунд байдаг Пермь мужийн Соликамск сууринд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 18-нд нэгэн сонирхолтой байгалийн үзэгдэл болжээ. Тэнд газар гэнэт цөмрөн 20х30 метрийн харьцаатай том тогоо /нүх/ үүсчээ. Дараагийн хэдэн өдөр үргэлжлэн нурсаар 10-аад метрээр нэмэгдсэн гэнэ. Одоо 30х50 метрийн хэмжээтэй болжээ.
Орон нутгийн сэтгүүлчид энэхүү тогооны зургийг саяхан нисдэг тэргээр нисч авснаа цахим ертөнцөд байрлуулжээ.
Нутгийнхан энэхүү учир байдлын буруутныг 3.5 км зайд байх "Уралкалий" хэмээх орхигдсон давсны уурхайг гэж үзсэн байна. Гэвч шинжээчид, онцгой байдлынхан энэхүү орхигдсон уурхай уг нутгийнханд аюул занал учруулахааргүй байна гэж дүгнэсэн аж.
Харин шинжээчид энэхүү нуралтын үүсэх үндсэн шалтгааныг 20 жилийн өмнө болсон газар хөдлөлтийн үр дагавар хэмээжээ. Газар хөдлөлтөөс ан цав гарч түүгээр хөрсний ус газрын давхрагт байсан калийн давсыг уусган урсгаснаас болсон гэдгийг баталсан байна.
Ингээд дэлхийн янз бүрийн оронд газар цөмөрсөн байдлуудыг харуулъя.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...