Дархан аварга Д.Цэрэнтогтох тэнгэрт халилаа
- schedule 2015 оны 8 сарын 27
- chat_bubble 0
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, баяр наадмын манлай Даяар дурсагдах далай даян дархан аварга Д.Цэрэнтогтох өчигдөр зуурдаар таалал төгсчээ.
Түүний гэр бүл, шавь нарт гүн эмгэнэл илэрхийлье.
Д.Цэрэнтогтох агсан нь олон жил наадамчин олноо баярлуулан монгол наадмын торгон ногоон зүлэгнээ дэвж дархан аварга гэх эрхэм хүндтэй цолны эзэн болсон билээ.
Мөн чөлөөт бөхийн төрлөөр амжилттай барилдаж тив дэлхийн олон тэмцээнд амжилт үзүүлэн 1974 онд Ираны Тигеран хотноо болсон Азийн аваргаас алтан медалийг авч байсан түүхтэй бөх. Зуны олимпийн наадамд хоёр удаа оролцож 1980 оны Москвагийн олимпоос шагналт тавдугаар байр эзэлж байсан зууны бөх юм.
Тэрээр, 1951 онд Өвөрхангай аймгийн Нарийн тээл суманд мэндэлжээ. Д.Цэрэнтогтох нь үндэсний бөхийн дархан аварга, чөлөөт бөхийн Азийн аварга, Монгол улсын гавъяат тамирчин юм. Гавьяат гэх эрхэм хүндтэй алдарыг өдгөөрөөс 25 жилийн өмнө долдугаар сарын 05-нд зүүж байжээ.
Түүний гавъяа зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж Монгол Улсын спортын гавъяат мастер, Монгол Улсын хөдөлмөрийн баатар цолоор шагнаж байжээ. Дархан аваргынхаа ар гэр, төрөл төрөгсөд, үр хүүхдэд нь уншигчдынхаа өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан байх болтугай.
Эх сурвалж: www.news,mn
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...