ХААХ
ХҮҮХДИЙН МӨНГӨНИЙ 20 ХУВИЙГ ХҮҮХЭД ӨӨРӨӨ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ХАРИЛЦАХ ДАНС НЭЭЛГЭНЭ
АСАРГААНЫ ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ САРД 302,500 ТӨГРӨГ БОЛГОЖ НЭМЭГДҮҮЛЖЭЭ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОЖ БАЙГАА ТЭТГЭВЭР 100 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ У.ХҮРЭЛСҮХ ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЖЭЭ
АВТО ЗАМД 27.5 ТОНН ДАВС, 123.5 ТОНН БОДИС ЦАЦСАН БАЙНА
С.Ням-Очир, Д.Сумьяа нар ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
- schedule 2015 оны 8 сарын 27
- chat_bubble 0
Өчигдөр Казахстаны нийслэл Астана хотноо 08 сарын 24-30-ны хооронд болж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 73 кг, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаан болж медалийн эздүүд тодорлоо.
Энэ өдөр эмэгтэй -57кг-д А хэсэгт ОУХМ Алтайн Батзул, D хэсгийг тэргүүлэн ОУХМ Доржсүрэнгийн Сумьяа, эрэгтэйчүүдийн -73 кг-д B хэсэгт МУГТ Сайнжаргалын Ням-Очир, С хэсэгт Ганбаатарын Одбаяр нар барилдсан.
С.Ням-Очир эхний хоёр тойрогт гоц мөргөж, гуравдугааар тойрогт Тажикистаны Кароматулло Хакимов, дөрөвт Словенийн Рок Драксик нарыг цэвэр хожиж, улмаар хэсгийн аварга буюу хагас шигшээд үлдэх эрхийн төлөөх барилдаанд БНСУ-ын Ан Чан Римд ялагдан дагах барилдаанд хүрэл медалын эрхийн төлөө барилдах эрхтэй болсон.
Дагах барилдаанд Израилын Муки Сагиг хожин хүрэл медалийн төлөө дэлхийн аваргын мөнгөн медальт БНАСАУ-ын Хон Кук Кёнтой барилдлаа. С.Ням-Очир Хон Кук Кёнд торгуулиар ялагдаж явад юүко үнэлгээ аван хожиж, дэлхийн аваргын хүрэл медалийг авлаа. Тэрээр ийнхүү олимп, дэлхийн аваргын хүрэл медальтан болж байна.
Г.Одбаяр 1-р тойрогт гоц мөргөж, 2-р тойрогт ОХУ-ын Муса Могушковыг, 3-р тойрогт Бельгийн Сами Чоучиг, 4-р тойрогт Гүржийн Нугзари Таташвилиг хожин хэсгийн аваргын төлөө барилдахаар болсон. Харамсалтай нь хэсгийн аваргын төлөө БНАСАУ-ын Хон Кук Кёнд хожигдон даган барилдах болсон.
Дагах барилдаанд Унгарын Миклос Унгварийг ялан хүрэл медалын төлөө БНСУ-ын Ан Чан Римтай барилдах эрхийг авсан. Гэвч БНСУ-ын бөхөд торгуулаар ялагдан медалиас мултран 5-р байранд орлоо.
Энэ жингийн алтан медалийг дэлхийн аварга Японы Шохей Оно , мөнгөн медалийг дэлхийн хошой аварга Рики Накаяа нар хүртлээ.
Д.Сумъяа D хэсгийг тэргүүлэн эхний тойрогт гоц мөргөж, БНХАУ-ын Лю Ян, Косовогийн Нора Гжаковаг хожиж, шөвгийн наймд үлдсэн. Тэрээр шөвгийн наймд олимп, дэлхийн аварга Японы Каори Мацүмотод хожигдсон.
Харин дагах барилдаанд дэлхийн аваргын дөрвөн мөнгө, нэг хүрэлтэй Португалийн М.Телмаг хожин хүрэл медалийн төлөө барилдах эрхийг авсан. Телмагийн хувьд гар хөшиж үүрэх буюу хориотой мэх хийсний улмаас тэмцээнээс хасагдсан. Хүрэл медалийн төлөө Канадын Катерин Бушемин-Пинардтай идэвхтэй барилдаан үзүүлж нэмэлт цагт торгуулиар хожиж, дэлхийн аваргын анхны медиалиа авлаа.
А.Батзул Филиппиний Рене Фурукава ялсан дараагийн тойрогт Люксембургийн Манон Дурбачд юүко, вазари алдан ялагдлаа.
Ийнхүү энэ өдөр барилдсан манай бөхчүүдээс С.Ням-Очир, Д.Сумъяа нар хүрэл медаль хүртэж, Г.Одбаяр шагналт V байрт оров.
Энэ жинд Олимп дэлхийн аварга японы Каори Матсүмото түрүүллээ. Мөнгөн медалийг Румыны Корино Каприору хүртсэн бол нэг хүрэл медалийг Францын Аутомин Павиа авсан.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...