ХААХ
ОЙРЫН ӨДРҮҮДЭД ЦАСАН ШУУРГА ШУУРНА
ЦАХИЛГААН БОЛОН ХАЙБРИД АВТОМАШИНЫ ЛИТУИМ БАТЕРЕЙГ АЮУЛГҮЙ УСТГАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ТӨСЛИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАЛ ТАВИЛАА
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАНА
ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХАШАА ХАЙС, ХАЯГ, СУРТАЛЧИЛГААНЫ САМБАРЫГ БУУЛГАЖ БАЙНА
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЧИНБҮРЭН: Бид үүнээс айж, ичихгүй
Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа ирэх сарын 15 хүртэл үргэлжилнэ
- schedule 2015 оны 8 сарын 26
- chat_bubble 0
Хичээлийн шинэ жилийг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, 9 дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Энэхүү худалдааг 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулна.
Дүүргүүдэд өргөтгөсөн худалдаа зохион байгуулах 11 байршлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан. Худалдааны үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл хяналт тавих юм. Өргөтгөсөн худалдааг зохион байгуулах байршлуудыг танилцуулж байна.
Нийслэлийн хэмжээнд хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил
№
|
Хороо
|
Байршил
|
Баянзүрх дүүрэг
|
||
1 | Зургаа | Бөхийн өргөөний ар талын талбай |
Хан-Уул дүүрэг
|
||
2 | Тав | Яармаг худалдааны төвийн гаднах талбай |
3 | Арван тав | Махатма Гандигийн гудамж. Хоум плаза супермаркетын гаднах талбай |
Сонгинохайрхан дүүрэг
|
||
4 | Арван дөрөв | Цамбагарав үйлчилгээний төвийн урд талын талбай |
Сүхбаатар дүүрэг
|
||
5 | Нэг | Улсын драмын эрдмийн театрын хойд талын талбай |
6 | Дөрөв | Цэрэндоржийн гудамж |
Баянгол дүүрэг
|
||
7 |
Арван хоёр |
Сайхан төвийн гаднах талбай |
Чингэлтэй дүүрэг
|
||
8 | Тав | Тусгаар тогтнолын талбай |
Багахангай дүүрэг
|
||
9 | Нэг | Дүүргийн төв талбай |
Багануур дүүрэг
|
||
10 | Нэг | Нацагдоржийн талбай |
Налайх дүүрэг
|
||
11 | Хоёр | Соёл урлагийн ордны өмнөх талбай |
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...