Легогоор хийсэн шилдэг баримлууд
- schedule 2015 оны 8 сарын 20
- chat_bubble 0
Шон Кенни мэргэжлийн легочин гэсэн сертификаттай уран бүтээлч хүн. Тэрээр легогоор янз бүрийн амьтан болоод элдэв зүйлсэн баримал хийдэг. Шон хийсэн бүтээлээрэй олон шагнал авсан гэнэ.
Тэрээр сүүлийн 10 жилийн турш легогоор "амьсгалж" байгаа аж. Түүнд нийт дөрвөн тн лего байгаа бөгөөд хамгийн том нь 260-аад кг жинтэй баримал байгаа гэнэ. Түүний легогоор хийсэн амьтад болон бусад бүтээлийнхээ талаар зурган ном гаргасан нь борлуулалт сайтай байжээ. Хүүхдэд зориулсан номны эрэлт ихтэй эхний найман номны нэг гэнэ. Ингээд түүний хийсэн зарим баримлуудыг толилуулъя.
125,467 ширхэг легогоор хийсэн 185.4см*139.7см * 175.3см хэмжээтэй "Цагаан баавгай бамбаруушуудын хамт"
31,577 ширхэг легогоор хийсэн 243.8см * 61см * 91.44см хэмжээтэй ирвэс
68,827 ширхэг легогоор хийсэн 205.7см * 91.44см * 157.5см хэмжээтэй тогос
27,788 ширхэг легогоор хийсэн 243.8см * 243.8см * 152.4см хэмжээтэй соно
37,879 ширхэг легогоор хийсэн 185.4см * 73.7см * 119.4см хэмжээтэй гөрөөс янзагын хамт.
60,549 ширхэг легогоор хийсэн 121.92см * 104.14см * 134.6 см хэмжээтэй эрвээхэй.
23,317 ширхэг легогоор хийсэн 162.56см * 83.82см * 73.66 см хэмжээтэй яст мэлхий.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...