Дэлхийн хамгийн этгээд музей үзмэрүүд
- schedule 2015 оны 12 сарын 9
- chat_bubble 0
15. Муу урлагийн музей. (Museum of Bad Art), Массачусетэс
1994 нээгдсэн энэ музейн агуулгыг нэрнээс нь шууд ойлгож байгаа биз ээ. Энд нэртэй болон нэрд гараагүй зураачдын 600 гаруй тааруухан болсон уран зургууд байдаг гэнэ.
14. Анагаах ухааны түүхийн музей. (Musée de la Médecine), Брюссель
Дэлхийн улс орнуудын эмнэлгийн анагаах ухааны сургалтын янз бүрийн анатомын загвар, хүний өвчтэй эд эрхтэн, төрөлхийн гаж хэлбэрүүд, багаж хэрэгсэл, ном зэрэг хүний үс арзайлгасан үзмэрүүд байдаг байна.
13. Парисын бохирын музей (Paris Sewer Museum), Парис
Хуучны метронд байгуулсан үе үеийн бохир усны болон ус зайлуулах системийн түүхийг харуулсан музей.
12. Исланий бэлэг эрхтэний музей (Icelandic Phallological Museum), Рейкьявик
1974 онд нээгдсэн энэ музейд 90 орчим төрлийн амьтны /хүн ч бас орно/ 300-гаад эр бэлэг эрхтэн байдаг гэнэ.
11. Мегурон шимэгч хорхойн музей (The Meguro Parasitological Museum), Токио
Японы Мегуро хотод янз бүрийн амьтны, төрөл бүрийн шимэгч хорхойн дэлхийн цорын ганц музей байдаг.Үнэхээр огуйдас хүрэм энэ музей 45,000 гаруй үзмэртэй бөгөөд дэлхийн хамгийн урт болох 8.8 м урттай шимэгч хорхойнууд энд байдаг аж.
10. Вельветериа (Velveteria), Лос-Анжелес
2005 онд анх Портландад нээгдээд дараа нь Лос-Анжелес руу нүүсэн уг музейд янз бүрийн уран болон хөрөг зураг байдаг. Гэхдээ хоорондоо ямар ч уялдаа холбоогүй, ямар ч хамааралгүй эрээвэр хураавар зургууд. Жишээ нь Есусын нүцгэн зураг, хэн нэгний хөрөг, ачааны машин, энгийн муур, нохойн зураг гэх мэт.
9. Үсний музей (Leila's Hair Museum)
1989 онд Миссури мужийн Индепенденс хотод тэтгэвэрт гарсан үсчин, гоо сайханч Лейлой Кохун үсний /Leila's Hair Museum/ музей байгуулжээ. Музейд нь 16-19 зууны үеийн төрөл бүрийн хүний үс байдаг байна. Нас барсан хүүхдийн үснээс авахуулаад даахиа үргээсэн хүүхдийн үс ч байгаа аж. Тэрээр хүний үсийг цэцэг, навч тууз хэлбэрт оруулан урлаг маягтай өлгөсөн байдаг аж.
Avanos Hair Museum
Өөр нэг үсний музей Туркийн Каппадокд байдаг /Avanos Hair Museum/ байна. Энэ музей Лейлойгийн музей шиг аятайхан сэтгэгдэл төрүүлдэггүй ч мянган мянган үзмэртэй музейнүүдийн нэг. 1979 оноос эхтэй уг музейд төрөл бүрийн 16,000 багц үс байдаг гэнэ.
8. Сириражийн анагаах ухааны музей (Siriraj Medical Museum), Бангкок
Банконгийн анагаах ухааны музей Холливудын "Үхлийн музей"-тэй адил айдас, эвгүйцлийн музей. Энэ музей нарийн төвөгтэй эмгэг судлал, шүүх эмнэлэг, шимэгч судлал гэх зэрэг таван тусдаа хэсгээс тогтдог байна. Шимэгч судлалын тасагт нэгэн эрийг зовоож байсан 35 кг жинтэй шимэгч хорхой байдаг гэнэ. Тиймээс та энэ музейг үзэж сонирхохыг хүсвэл урьдаас сэтгэл санаагаа сайтар бэлдэх хэрэгтэй.
7. Бата гутлын музей (Bata Shoe Museum), Торонто
Энэ музейд тэртээ 4000 жилийн өмнөхөөс эхлүүлээд өнөөг хүртэл гутлын түүхийг харуулсан дэлхийн янз бүрийн соёл иргэншил, улс орнууд, үндэстнүүдийн 13,000 хос гутал байдаг байна. Сансрын нисэгчдийн гутал хүртэл бий гэнэ.
6. Гуанахуато дахь муми музей (El Museo De Las Momias), Мексик
Мексикийн Гуанахуатод нэгэн ер бусын музей байдаг. Энэ бол занданшуулсан хүмүүсийн шарил бүхий үзмэр юм. 1833 онд булчин задлах тахал дэгдсэнээр олон мянган хүн нас баржээ. Ядуу гэр бүлүүд эмчилүүлж чадахгүй бас нас барагсдаа оршуулж чадахгүй байснаар бөөнөөрөө тусгаарлагдсан байрандаа хатжээ. Эдгээр муминууд болон өөр шарилаас үлдсэн нь аж. Энд олон тооны хүүхдийн шарил байдаг.
5. Брэнд болон зар сурталчилгааны музей (Museum of Brands and Advertising)
Английн Ноттинг-Хиллд пүүс компаниудын брэнд болсон бүтээгдэхүүнүүдийн сав баглаа боодлууд, тэдний реклам сурталчилгааны зурагт хуудсууд байдаг байна. Энэ музейн цуглуулгад 12,000 гаруй өргөн хэрэглээний "үзмэр" байгаа гэнэ. Цуглуулгын эхлэл 1890-ээд оноос эхтэй аж.
Үүнтэй төстэй Японд зар сурталчилгаа маркетингийн музей /ADMT Museum of Advertising and Marketing)/ бас байдаг. 21-р зуун буюу Эдогийн үеэс хойшхи 150,000 гаруй үзмэртэй.
4. "Үхлийн музей" (Museum of Death), Холливуд
Хэрвээ та аймшгийн кино үзээд айдаггүй бол Холливудын "Үхлийн музей"-г үзэж болно. Уг музейд "Диваажингийн хаалга" нэртэй үхлийн тавцангаас эхлээд амь таслах төрөл бүрийн тоног төхөөрөмж, хөнжил гудсын даавуугаа эрчлэн бэлдсэн дүүжлүүрийн олс гээд наад захын зүйлсээс зүрх зүсэм аймшгийн бүхий л зүйлс /үзмэр/ бий.
3. Оёдлын машины музей (Sewing Machine Museum)
Англид "Боро Бэлем" (Balham) хэмээн нэрлэгддэг нэгэн даруйхан музей байдаг. Энэ музейн үзмэрүүд нь ахуйн оёдлын машин юм. "Wimbledon Sewing Machine Company”-ийн мэдэлд байдаг уг музейн цуглуулгыг 50 жилийн турш цуглуулсан ба 1951 оны анхны "Singer” машинаас авахуулаад орчин үеийн цахилгаан машин хүртэл 700 гаруй үзмэр байдаг байна.
2. Гичний музей (Mustard Museum)
Английн Норфолкт байдаг Колманы гичний музей дэлгүүр (Colman’s Mustard Shop & Museum) нь хамгийн эртний гичний /горчиц/ музей гэнэ. Мөн амтлагчинд зориулсан цорын ганц музей аж. Энэ музейд Викториагийн үеийн гичний холбогдолтой сав, алчуураас эхлээд бэлэг дурсгалын гээд бүх төрлийн үзмэр байдаг байна. 1992 онд музей болгосон уг цуглуулгад 5,600 төрлийн гич байдаг байна.
1. Сэтгэгцийн музей Глор (Glore Psychiatric Museum), Миссури
Бас аймшгийн музей. Энэ музей таныг үе үеийн галзуугийн эмнэлгээр аялуулна. 1967 онд нээгдсэн уг музейд сэтгэцийн өвчтэй хүмүүсийг эмчилдэг янз бүрийн аргаас эхлээд тэдний амьдрал, сувилгаа арчилгааг харуулсан байдаг гэнэ. Мөн 500 гаруй галзуучуудын "өдрийн тэмдэглэл" байдаг байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...