Хятадууд гол дээгүүр бус дундуур нь гүүр тавьжээ
- schedule 2015 оны 8 сарын 19
- chat_bubble 0
Өмнөд хөршийнхөн гол дээгүүр бус дундуур нь гүүр тавьсан байх юм.
Хубэй мужийн Шиншан тойргийн гол дундуур хэдхэн долоо хоногийн өмнө гүүрэн зам ашиглалтад оруулсан /2015.08.09/ байна. "Хятадын анхны эко хурдны зам" хэмээн өргөмжлөгдөн байгаа энэ гүүрэн зам дөрвөн км-ын урттай бөгөөд Хятадаар "Гу Жао" хэмээн нэрлэдэг байна.
Магадгүй Хубэй мужийн өндөр уулсын дундах хот сууринг холбох хамгийн түргэн, шуурхай, найдвартай арга нь энэ гүүрэн зам байсан байж мэдэх юм. Гэтэл Хятадын эрх баригчид энэ гүүрэн замын талаар хэлэхдээ "Зам тавьж ой модоо сүйтгэхээс зайлсхийн ийм аргыг хэрэгжүүлсэн" хэмээжээ.
Шиншан тойрогт Хятадын эртний дөрвөн байгаль сайхантай газрын нэг хэмээгддэг Ван Жаожун хот.
Гуфу хотхоныг Юүчан хоттой холбодог 10.9 км-ын урттай хурдны замын нэг хэсэг байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...