Хүчингийн хэрэгт холбогдсон Их Хурлын гишүүн намаасаа гарч буйгаа мэдэгдлээ
- schedule 2015 оны 8 сарын 5
- chat_bubble 0
Солонгос улсын Их Хурлын гишүүн Шим Ханг Бук хүчингийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа тухай мэдээлэл цацагдав.
Тэрээр өнгөрсөн долоо хоногт нэгэн бүсгүйг зочид буудалд дуудан хүч хэрэглэсэн бөгөөд хохирогч бүсгүй цагдаагийн газар мэдээлсэнээр уг хэрэг шалгагдаж эхэлжээ. Гишүүн Шим нь бүсгүйд 300-н мянган вон өгсөн нь батлагдсан төдийгүй түүний зочид буудалд орж буй, удалгүй хохирогч бүсгүй түүний амарч буй өрөөнд орж буй бичлэгийг цагдаагийнхан нотолгоо болгон бүрдүүлжээ.
Дээрх байдалтай холбогдуулан Их Хурлын Шим Ханг Бук нийт иргэдээс уучлалт гуйжээ. Тэрээр "Би намынхаа үйл ажиллагаа, нэр төрд бараан толбо үлдээж байгаадаа маш их харамсаж байна. Би цаашид Сенүри намын гишүүн байх эрхгүй тул намаасаа сайн дураараа гарлаа" гэж мэдэгдсэн байна.
Түүнийг дээрх хэрэгт холбогдсон даруй Сенүри намын гишүүд "Их Хурлын гишүүн хүн гэр бүлээсээ гадуур харьцаа үүсгэх нь байж боломгүй явдал юм. Их Хурлын гишүүн хүн, хувийн харьцаа үүсгэх зорилгоор зочид буудлын хаалга татсан бол түүний гишүүний эрхийг цуцлах хэрэгтэй " гэж мэдэгдсэн байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...