Силикон хүүхэлдэйтэй амьдардаг 40 гарсан эрийн амьдрал/1/
- schedule 2015 оны 8 сарын 4
- chat_bubble 0
Германы зурагчин Сандра Хойн нэгэн хачирхалтай хос болох Дирк болон Жинни нарын амьдралыг харуулсан нэгэн төсөл хэрэгжүүлжээ.
Хачирхалтай гэсэн шалтгаан нь Дирк 40 настай, эрэгтэй. Харин Жинни нь силликон хүүхэлдэй. Зурагчин маань Дирктэй интернэтээр танилцаж, түүний хайрын түүхээс хуваалцахаар шийдсэн байна.
Дирк өөрийнхөө нэрийг нуусангүй. Орчуулагч хийдэг. Өмнө нь эхнэртэй байсан.
Түүний хэлснээр тэр сэтгэл санааны гүн хямралд орсны дараагаар энэхүү хүүхэлдэйгээ худалдан авсан байна.
Хүүхэлдэйдээ хайртай шиг, хүүхэлдэй нь түүнд хайртай гэдэгт итгэдэг.
Тэрээр өөрийн хүүхэлдэйгээ өөр гаригаас ирсэн жинхэнэ хүн гэж боддог гэнэ лээ.
Тэрээр хүүхэлдэйгээ өөрийн найз нөхөд, хамаатан садан өөрийн хүүхдүүдээсээ нуудаг.
Нэг л өдөр тэдэнд өөрийн Жинни хүүхэлдэйгээ танилцуулна гэж байсан.
Нас өндөр болоход Жиннигээ яахав гэдэгт их санаа зовдог гэнэ лээ.
Зурган дээрээс харахад тэд албан ёсны эхнэр нөхөр шиг л харагдаж байгаа биз дээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...