Нэг сая ам.долларын өртөгтэй автобусны зогсоол
- schedule 2015 оны 7 сарын 31
- chat_bubble 0
Энэ бол Вашингтон хотын захын Арлингтон хотод 2013 онд баригдсан автобусны нэгэн буудал. Энэ автобусны буудлыг онцолж байгаагийн учир нь нэг сая ам.долларын өртгөөр боссонд байгаа юм.
За хариултыг өгье.
Энд сүртэй юм байхгүй. Харин хоёр онцлох зүйл байна. Нэгдүгээрт, тусгай дулааны элемент бүхий бетонон тавцан дээр байрласан тул өвөл цас мөс тогтохгүй. Хоёрдугаарт, автобусанд суухад амар хялбар болгох үүднээс замаас 10 инч /25 см/ өндөр бордюр бүхий тавцантай хийсэн. Үүнийг онцлоод байх юм биш. Энэ хаа ч л байдаг зүйл, жаахан өндөр л болохоос. За ингээд л болоо.
Энэ Арлингтон дүүрэгт трамвайн шугам барих гэж байгаа. Тиймээс өнөөгийн олон автобусны буудлыг трамвайн буудлуудтай хослуулан зохицуулахын тулд ийм шинэ буудлууд барьж ашиглахаар дүүргийн удирдлагууд шийджээ.
Буудлын загварыг нь олон нийтийн дунд хэлэлцүүлэг явуулан сонгожээ. Дулаан ялгаруулах тусгай хавтанг үйлдвэрлэх болон барилга угсралтын зардалд 575,000 ам.доллар, барилга угсралтын болон бусад төрөл бүрийн хяналт шалгалтын зардал 440,000 амдоллар.
Зардлын нийт үнийн дүнгийн 80 хувийг Холбооны болон мужийн /АНУ болон Виржина/ тээврийн газраас гаргасан байна. Та олон автобусны буудлын өртөг байх гэж бодож магадгүй. Тэгвэл ийм 24 автобусны буудал барих бөгөөд нийт төсөвт өртөг нь 20.8 сая ам. доллар байгаа гэнэ.
Гэвч энэхүү буудлын тухай "Гайхамшигтай автобусны буудал", "Супер автобусны буудал" гэх зэргээр нэрлэн Вашингтон пост гэх мэт Холбооны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцгойлон бичиж байна. Одоо олон нийтээр "Сая ам.долларын автобусны буудал" хэмээгдэх болжээ.
Улсын хэмжээний гол гол сонин, хэвлэл мэдээллийн хэргслээр мэдээлж шуугиснаар орон нутгийн засаг захиргаа уг төслийг зогсоосон байна.
Ер нь бол будлиантай түүхэн ажил болжээ. Трамвайн шинэ буудлуудыг /бордюртай адил өндөртэй/ 250 сая ам.доллараар барих бас нэг өөр хувилбар /төсөл/ байсан ба хатуу шүүмжлэлд өртөн дэмжигдээгүй байна. Тэгээд л засаг захиргаа нь трамвайн буудлуудаа автобусны буудал барих болгон өөрчилсөн аж. Гэвч үнэн хэрэгтэй цаанаа юу болоод байгааг хэн ч мэдсэнгүй.
"Супер автобусны буудал"-ыг 2013 оны гуравдугаар сарын 11-нд нээгдэж, тэр даруй сэтгүүлчдийн анхаарлыг татсан байна. Арлингтоны оршин суугч, зорчигчид аль хэдийн хэвлэл мэдээллийн ажилчдаас түүний үнэ өртгийг мэдсэн байна.
Буудлуудыг барих ажил хагас жил үргэлжилжээ. Эцэст нь дээврийн загварыг гаргаж ирснээр түүний нэр хүнд навс унасан байна. Зорчигчид өвлийн хүйтэнд битгий хэл нарны хурц гэрэл, бороо, салхи ч хааж чадахгүй ил газар зогсохоор тийм загвартай.
Тиймээс иргэд засаг захиргаанд тэнгэрт тулсан үнэтэй эдгээр автобусны буудлуудыг зогсоохыг шаардсан аж.
Эн талаар зорчигчид "...үүний алтаар хийгээ юү!" хэмээн асууж байж. Тэгвэл энд хариулахад "Үгүй, зэвэрдэггүй ган төмөр материал, шил л орсон."
Уг буудал 2013 оны төсвийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулсан ТОП-10 төслийн нэгээр тодорсон байна. Вашингтон постын тооцоогоор автобусны буудлын дундаж зардал 300 орчим ам.доллар байдаг хэмээжээ.
Сонирхолтой нь энэ төслийн буруутныг хайн шалгаж нягталсан боловч ноцтой зөрчил илрүүлж гараагүй гэдэг. Харин Виржинад ахин ийм төрлийн автобусны буудал барихаа зогсоож өөр шинэ төрлийн буудал барих болжээ.
Эрхэм уншигч та манай Улаанбаатар хотын төвөөр хоёр дахь удаагаа баригдсан автобусны шинэ зогсоолуудтай харьцуулаад хараач. Ямар адилхан юм бэ? Энэ задгай шилэн зогсоолуудыг ямар үнээр барьсан бол..?
Автобусны буудал дарга нарт сайхан харагдаж байвал зорчигчдод ая тухтай байх, байгалийн үзэгдлээс (өвлийн хүйтэн салхи жавраас, нарны хурц гэрэл, салхи, цас бороо гэх мэт) хамгаалах үгүй нь чухал биш бололтой.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...