CNN Google map Монголд очсон тухай мэдээллээ
- schedule 2015 оны 7 сарын 30
- chat_bubble 0
Google-ийн Street view Монгол ирж жил бүр болдог Наадам фестивалийг авчээ.
Энэ тухай CNN агентлаг ...Малчид жил бүрийн зун /7 сарын 11-13/ Улаанбаатарт ирж Эрийн гурван наадам буюу Наадам фестивалд ирж оролцдог. Сур харваж, бөх барилдаж, морь уралддаг онцлогтой энэ баярыг 2010 онд ЮНЕСКО Дэлхийн биет бус үнэт өвд бүртгэсэн... гэх зэргээр манай наадмын тухай Google-ийн Street view-д оруулж байгаа. Тэдний Гүүгл треккэр операторуудын тухай мэдээлжээ. Мөн фото зургийг тайлбартайгаар тавьсан байна.
Треккэр оператор Ариунтуул 18 кг жин бүхий Google Street view-ийн камер бүхий багаж тоног төхөөрөмжийг үүрээд 1,600 м-ийн өндөртэй Хар зүрх ууланд авирч гарсан.
Нээлтийн ажиллагаа - Монголын уламжлалт Наадам фестивалын баярын арга хэмжээ. Наадам фестивал ЮНЕСКО-гийн биет бус солын өвд бүртгэгдсэн.
Гүүгл треккэр оператор - 7-р сарын дундуур Гүүгл треккэр оператор Наадмын нээлтийн ажиллагаагааны зураг авч байна. Фестивалийн арга хэмжээг анх удаа Google-ийн Street view-д оруулж байгаа юм.
Сур харвааны оролцогчид - Та хэзээ ч бяцхан хүүхдүүд сур харваж байхыг хараагүй. Эрчүүд зөвхөн бөх барилддаг бол сур харваа, морин уралдаанд эмэгтэйчүүд оролцдог.
"Сарлагийн сүүний бяслаг, бөхчүүд!" - Гүүгл треккэр Монгол бөхчүүдийн барилдааныг авч байна. Гүүгл треккэр 360 хэмээр 15 камер зураг авдаг.
Жил бүр малчид цуглардаг - Монголын газар бүрийн малчид олон зуун км-ийн холоос нийслэл Улаанбаатарт ирж Наадам фестивалдаа оролцдог.
Барианы шугам - Хүүхдүүд унасан хурдан морьд барианд орж байна. Тэд ямар ч зам харгуйгүй эзгүй бэлчээрийн газраар уралддаг
Морьтон - Наадам дээр чадварлаг морьтонгууд ур чадвараа гайхуулж байна. Гэхдээ 5-13 настай хүүхдүүд хурдан морины уралдаанд оролцдог. Энэ уралдаанд унаач хүүхдүүдийг авьяас чадварыг биш уралдаж байгаа морьдын хурд хүч чадлыг шалгадаг.
Газар, далай дээгүүр - Гүүгл 2014 оны 10 сараас хойш Монгол орны бусад фестивал болон 5,000 км замыг гүүгл мапдаа оруулсан.
Хөлдсөн Хөвсгөл нуур. Энэ бол нутгийн болоод жуулчдын очих дуртай газар. Нутгийн урчуудын хийсэн мөсөн барималууд байж байдаг.
48,000 км яваад байна - Google-ийн Street view тус улсын нутгаар 48,000 км аялаад байна
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...