ХААХ
ОЙРЫН ӨДРҮҮДЭД ЦАСАН ШУУРГА ШУУРНА
ЦАХИЛГААН БОЛОН ХАЙБРИД АВТОМАШИНЫ ЛИТУИМ БАТЕРЕЙГ АЮУЛГҮЙ УСТГАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ТӨСЛИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАЛ ТАВИЛАА
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАНА
ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХАШАА ХАЙС, ХАЯГ, СУРТАЛЧИЛГААНЫ САМБАРЫГ БУУЛГАЖ БАЙНА
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЧИНБҮРЭН: Бид үүнээс айж, ичихгүй
Хаант Оросод биеэ үнэлэгчид хэрхэн ажилладаг байсан бэ?
- schedule 2015 оны 8 сарын 1
- chat_bubble 0
Бие үнэлэх явдал бол хамгийн эртний мэргэжил гэдэг нь нууц биш болсон. Орос оронд ч энэ мэргэжил нь урт хугацаанд байсан. Энэхүү биеэ үнэлэх явдал нь түүхийн хугацаанд хориотой ч байсан үе бий, хүлээн зөвшөөрч хуульчилсан ч үе бий..
I Петр хааны үе буюу 1721-1725 онуудад биеэ үнэлэх явдлын эсрэг хүчтэй тэмцэл өрнүүлж "Франц өвчний" /бэлгийн замын өвчин, ялангуяа тэмбүү/ тархалтыг зогсоох арга хэмжээ авч байжээ.
Түүний энэхүү арга хэмжээг II Екатерина хатан хаан/1762-1796 онуудад төр барьж байсан/, дараа нь I Павел /1796-1801 онуудад төр барьж байсан/ эзэн хаан үргэлжлүүлж байжээ. Биеэ үнэлэгчдэд зориулсан шоронгуудыг Санкт-Петербург, Москва хот болон бүр хаа хол Эрхүүд хүртэл байгуулж байсан аж.
Тэднийг бусад эмэгтэйтэйчүүдээс /хэрэгтнүүдээс/ ялгахын тулд шар даашинз өмсүүлдэг байсан байна. Гэвч биеэ үнэлэх явдал нууц далд явагддагаас өвчний эсрэг явуулсан арга хэмжээ үр дүн муутай байсан гэнэ.
Харин I Николай хаан Орос оронд энэхүү ээдрээтэй асуудлыг эмнэлгийн байгууллага болон цагдаагийн газрын хатуу хяналт дор явуулахыг зөвшөөрсөн тусгай тогтоол гарган хуульчилжээ.
Янхны газрууд хатуу дүрэм мөрдөн ажиллаж байжээ. Доор зарим хэсгээс нь дурдъя.
- Янхны газрыг зөвхөн цагдаагийн газрын зөвшөөрөлтэй нээнэ.
- Зөвхөн итгэл найдвартай 30-60 насны эмэгтэй янхны газар нээх зөвшөөрөл авч болно.
- Янхны газар ажиллах эмэгтэйчүүдийн нас 16-наас доошгүй байна.
- Янхны газар ажиллахаас татгалзвал өр нэхэхгүй.
- Хэрвээ тусгай нөхцөл байдлыг хангаж чадахгүй бол ор болон гэрэлтүүлэг тусгаарлагдсан байх.
- Янхнуудыг хэт ядартал нь ажиллуулбал хатуу хариуцлага тооцно.
- Үйлчлүүлэгчдийг бүтэн сайн болон нийтийн баяр өдрүүдэд, Христийн Ариун долоон хоног гэх зэрэг шашны баяраар хүлээн авахыг хориглоно.
- Ямар ч тохиолдолд насанд хүрээгүй болон боловсролын байгууллагад суралцагч оюутнуудад үйлчлэхийг хатуу хориглоно... гэх мэт утгатай дүрэм журмуудыг мөрдөн ажилладаг байжээ.
Доорх хүмүүс шар картгүйгээр тариачдад үйлчилдэг байжээ. Тэд баян хүмүүст үйлчилж илүү их орлого олохоор яармаг худалдааны газар ирцгээсэн байж. /Хууль зөрчсөн/
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...
САНАЛ АСУУЛГА
ИРГЭН ТА УЛААНБААТАР ХОТЫН А БҮСЭЭР ХУВИЙН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХОД ТӨЛБӨР АВДАГ БОЛОХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ ?
Танд гадаадад ажиллаж, амьдрах боломж гарвал яах вэ?