ХААХ
ОЙРЫН ӨДРҮҮДЭД ЦАСАН ШУУРГА ШУУРНА
ЦАХИЛГААН БОЛОН ХАЙБРИД АВТОМАШИНЫ ЛИТУИМ БАТЕРЕЙГ АЮУЛГҮЙ УСТГАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ТӨСЛИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАЛ ТАВИЛАА
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАНА
ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХАШАА ХАЙС, ХАЯГ, СУРТАЛЧИЛГААНЫ САМБАРЫГ БУУЛГАЖ БАЙНА
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЧИНБҮРЭН: Бид үүнээс айж, ичихгүй
Дубай хотыг дээрээс харахад
- schedule 2015 оны 7 сарын 30
- chat_bubble 0
Аливаа газар орчныг дээрээс харах нь маш сайхан ойлгомжтой байдгийг хүн бүр мэддэг. Тэгвэл Вадим Макаров хэмээх авьяаслаг орос зурагчин энэ төрлөөр зураг авдаг байна.
Вадим болон түүний хамтрагчид дэлхийн олон улс орон хотуудад хийгээд түүх дурсгал, алдартай архитектурын барилга байгууламжуудын зургийг өндөр барилга дээрээс авдаг уламжлалтай бөгөөд зарим зургийг авахын тулд хууль бусаар байшингийн дээр гардаг байна.
Тэрээр өөрийн гэсэн блогтой ба түүндээ авсан зургуудаа байрлуулдаг аж. Энэ удаад түүний багийн авсан Дубай хотын архитектур, төлөвлөлтийг харуулсан гайхалтай зургуудыг толилуулж байна.
Дубай хотын талаар товчхон.:
Дубай бол Дерсийн булангийн өмнбд хэсэгт байрладаг Арабын нэгдсэн Эмират /7 эмирийн нэгдэл/ улсын хоёр том хотын нэг. Дубай хот бол одоо ерөнхий сайдын албыг хашиж байгаа Мактум удмынхны /Дубайн эмир/ мэдэлд байдаг ба АНЭУ-ын хамгийн том хот. 2.1 сая хүн амын 53 хувийг энэтхэгчүүд эзэлдэг бол уугуул арабчууд ердөө 17 хувийг эзэлдэг гэнэ. Хот саяхандаа 1930-аад онд газрын тос оргилсноор 1969 онд өнөөгийн хот үүсэн байгуулагдах эхлэл нь тавигджээ. Түүнээс өмнө нүүдэлчин арабууд нүүдэллэн амьдарч байсан ба Дубай жижигхэн худалдааны суурин байсан байна.
Дубай 1900 онд 10,000 орчим хүн амтай байсан суурин 1968 онд 59,000 хүрээд үүнээс хойш механикаар эрчимтэй өсч 1995 онд 675,000, 2005 онд 1.2 сая, өнөөдөр 2.2 сая хүн амтай болоод байна.
Сүүлийн үеийн мэдээгээр Дубайд жил бүр 15 сая жуулчин ирдэг болжээ. Жинхэнэ жуулчид. Харин Дубайн олон улсын нисэх будал 2014 онд гэхэд 70.4 сая зорчигч, 2.37 сая тн ачаа хүлээн авсан байдаг байна.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...