Мэдэгдэл
- schedule 2015 оны 7 сарын 29
- chat_bubble 0
Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 49 тоот тогтоолоор “72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих” Концессын гэрээг “Рич Голден Буллс Эдукэшн” ХХК /цаашид “Компани” гэх/-тай байгуулах эрхийг олгож, Концессын гэрээ байгуулагдсан. Тус төслийн хуулийн зөвлөхөөр ДАЧЭН ГХОХХН ажиллаж байна. Компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц, удирдлага бүрэн солигдож, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани болж өөрчлөн байгуулагдаж байгаатай холбогдуулан төсөл хэрэгжүүлэгч Компанид албан ёсоор хууль зүйн нарийвчилсан дүн шинжилгээ хийх ажлыг 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхэлсэн.
“Рич Голден Буллс Эдукэшн” ХХК-ийн одоогийн удирдлага нь компанийн эрхийг шинээр хүлээн авч байгаа этгээдэд тус компани нь бусадтай ямарваа гэрээ, хэлцэл байгуулаагүй гэж баталгаа гаргасан болно. Иймд хувьцаа эзэмшигчдийн бүтэц, удирдлага өөрчлөгдсний дараагаар тус Компани нь “72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих” төсөлтэй холбоотой өмнөх хувьцаа эзэмшигч, удирдлагатай байгуулсан аливаа гэрээ хэлцэл, тухайлбал, Барилгын ажил гүйцэтгэх, Туслан гүйцэтгэх, Бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ г.м, өр төлбөр, зээл, амлалт, тохиролцоог хүлээн зөвшөөрөхгүй, хариуцахгүй, үүнээс учирсан аливаа хохирлыг арилгах үүрэг хүлээхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.
Хэрэв тус компанитай тийн гэрээ, хэлцэл байгуулсан, эсхүл энэ тухай мэдэж байгаа бол мэдээллийг 2015 оны 8 дугаар сарын 01-ний дотор дараах хаягаар мэдэгдэнэ үү.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...