Гэмт хэрэгтнийг цагдаа нар 7 машинтай хөөн баривчилжээ
- schedule 2015 оны 7 сарын 28
- chat_bubble 0
Өнөрөгч сард Баянзүрх дүүргийн нутгаас "Аксент" маркийн зургаан машин хэдхэн хоногт хулгайд алдагдсан хэрэг гарсан юм. Хэргийг илрүүлэхээр цагдаа нар уйгагүй ажилласны үр дүнд өмнө нь машины хулгайн хэргээр ял эдэлж байсан Б гэгч үйлдсэн байж болзошгүй хэмээх сэжиг, таамаг гаргасан байна. Б нь шоронгоос гараад удаагүй, Гачуурт тосгонд амьдарч буйг тогтоосон цагдаа нар гэрийнх нь хаягаар очтол тэрээр гурван хүний хамт машинтай явж байхтай таарчээ. Баривчлахаар ирсэн цагдаа нарыг харсан тэрээр машинтайгаа Гачууртын гудамжаар орон зугтсан аж.
Цагдаа нар түүний араас 7 машинтай нэхэж, хөөцөлдөөн эхэлсэн байна. Түүнийг гүйцэх үед Б машинаараа цагдаагийн машиныг мөргөж, зугатсаар байсан гэнэ. Цагдаа нар түүнийг шахсаар мухар гудамжинд оруулахад Б машинаа хаян хашаа даван зугтжээ. Гэсэн хэдий ч тэрээр цагдаа нарын гараас мултарч чадаагүй байна. Энэ үйл явдлыг харсан Гачууртынхан "Яг л кино үзсэн юм шиг боллоо. Машинууд гудамж сүлжилдэх нь үнэхээр сүртэй байсан" хэмээн шагширцгаасан гэнэ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...