Автын байцаагч амиа “зольж”, 300 хүүхдийн амь аварчээ
- schedule 2015 оны 7 сарын 28
- chat_bubble 0
Өнгөрсөн бямба гаригийн 12:00 цагийн орчим ОХУ-ын Хакаст, Абакан-Ак-Доурокын замаар зуны зуслангаас буцаж явсан 300 орчим хүүхэд автын осолд орох эрсдэлтэй тулгарчээ. Хүүхдүүдийн сууж явсан автобусыг чиглэн урсгал сөрөн хурдтай ирж явсан машиныг Замын цагдаагийн эргүүл Александр Косолапов өөрийн машинаар хааж зогсоосноор азаар нэг ч хүүхэд бэртэж гэмтээгүй байна. Харин автын байцаагчийн биеийн байдал маш хүнд, эмч нар бүхий л боломжоороо ажиллаж байгаа талаар "abakan-news.ru"-д мэдээллэжээ.
Урсгал сөрсөн “Toyota Caldina” автомашиныг Черногорын иргэн, 34 настай залуу жолоодож явжээ. Тус машинаар түүнээс гадна дөрвөн зорчигч зорчиж явсан бөгөөд мөн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа гэнэ.
“Автобусанд сууж явсан хүүхдүүдийг аймшигт осолд орохоос сэргийлж байцаагч Александр Косолапов өөрийгөө золиосонд гаргаж, урсгал сөрж явсан асар хурдтай машины өмнүүр өөрийн машинаар мөргөж аюулыг зайлуулж чадсан” гэж Хакасын Дотоод яамны мэдээнд дурджээ.
Мөн тус яамны мэдээнд “Цагдаагийн ажилтан олон тооны бэртэл авсан. Машиныг нь сэргээн засварлах ямар ч боломжгүй. Дүрэм зөрчсөн жолоочийн кабинд 10 настай хүүхэд явж байсан. Автобусаар зорчиж явсан хүүхдүүдээс бэртэж гэмтээгүй” гэжээ. Автобусаар зорчиж явсан хүүхдүүдийн эцэг эхчүүдээс талархлын хэдэн арван захидал илгээн, цагдаагийн ажилтныг түргэн эдгэрэхийг ерөөсөөр байгаа аж.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...