Охин өсөх эсэх нь тодорхойгүй байна
- schedule 2015 оны 7 сарын 25
- chat_bubble 0
Бяцхан охин Лианг Сяо Сяо (Liang Xiaoxiao) төрсөн цагаасаа хойш дэлхийг гайхшируулав. Үнэн хэрэг дээрээ гурван настай ч 2,5 кг жинтэй, 54 см өндөртэй. Одоо ээжийнхээ хамт Хятадын Чанша хотод амьдарч байна. Охин эхээсээ нэг кг жинтэй төрсөн нь дэлхий дээр амьдарч хамгийн жаахан төрсөн бөгөөд амьдарч чадсан дөрөв дэх хүүхэд болсон байна.
Түүнийг жижиг л гэхгүй бол бусад хүүхдүүдийн адил инээж, баясаж, тоглоомоор тоглодог.
Хэдийгээр охин жижиг биетэй ч түүний гар хөлийн хэмжээ жигд, тэгшхэмтэй аж. Эмч нарын зүгээс охиныг нэн ховор төрлийн генийн мутацид орсон гэж үзэж байна. Охин төрснийхөө дараах эхний зургаан сарыг АНУ-ын “Hemby” хэмээх хүүхдийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт өнгөрүүлжээ. Охин цаашид өсөх эсэх тухайд эмч нар нааштай хариулт өгч чадахгүй байгаа гэнэ. Тиймээс одой чигээрэй амьдарч мэдэх нь.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...