Хүний эвгүй үнэрийг арилгахад амархан
- schedule 2015 оны 7 сарын 24
- chat_bubble 0
Хүн бүхэнд эвгүй үнэрийн аль нэг заавал байдаг мэт зарим хүмүүс ойлгодог. Суганы хонхор, хөлийн ул, амнаас гарах эхүүн үнэрийг монголчууд эртнээс хулмас, шивэр, амны үмхий гэж нэрлэдэг ажээ. Энэ 3 үнэрийн аль нэг нь хүнд заавал байх уу эсвэл гурвуул байх уу гэдэг асуултыг тавьдаг. Чухам ямар учраас ийм тохиромжгүй муухай үнэр гардаг шалтгааныг товч дурдъя.
Хөлс. Хүний биеийн арьсанд олон тооны хөлсний булчирхай байдаг билээ. Хөлсний булчирхай нь арьсан доорх өөхлөг давхаргад байх ба цорго нь арьсны гадаргууд нээгдэнэ. Биеийн янз бүрийн хэсгийн өөхлөг давхаргад байгаа хөлс ялгаруулагч булчирхайн тоо харилцан адилгүй бөгөөд зөвхөн гарын алга, хөлний улнаас эхлээд бүх биенд нийт хоёр сая гаруй хөлсний булчирхай байдаг. Хөлсний булчирхай бие махбодын ус эрдэсийн солилцоо , биеийн халууныг зохицуулах, бодисын эцсийн бүтээгдэхүүн болох органик бодисыг бие махбодоос ялгаруулах үүрэг гүйцэтгэнэ.
Иймээс хөлс заавал ялгарах ёстой бөгөөд огт хөлөрөхгүй хүн гэж байхгүй. Гадаад орчны тааламжтай нөхцөлд биеийн хүчний ажил хийхгүй тайван байгаа хүн хоногт 0,5 - 0,6 л хөлс ялгаруулна. Хөлсний найрлага, түүний бүтэц харилцан адилгүй байдаг нь тухайн хүний бие махбодын онцлог, төв мэдрэлийн системийн тогтолцоо, биеийн эрүүл мэндийн байдалтай холбоотой.
Биеийн хүчний хүнд ажил хийх, сэтгэл хөдлөх, халууцах, айх, ичих үед мэдрэлийн үйл ажиллагаанаас хамаарч хөлс их гарна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...