63 размерийн гутал өмсдөг залуу
- schedule 2015 оны 7 сарын 17
- chat_bubble 0
Британийн 23 настай залуу Карл Грифитс (Carl Griffiths) үеийнхнээсээ том гутал өмсдөг. 12 настай байхдаа тэрээр хэдийнэ 43 размерийн пүүз өмсдөг байжээ. Одоо түүний өндөр 197 см бөгөөд 63 размерийн гутал өмсөж байна. Тэрээр Их Британийн хамгийн том хөлтэй хүн юм.
Том хөлтэй болохоор түүний гутал амархан урагддаг байна. Тиймээс түүнд оймс болон гутлын тал дээр байгаа асуудал үүсдэг аж. Тэрээр гутал бболон оймсоо Америкийн мэргэжлийн мастеруудад захиалан хийлгэдэг байна. Энэ нь мэдээж үнэтэй. Түүний нэг гутал ойролцоогоор 100 фунт буюу 155 ам.долларын өртгөөр бүтдэг.
Найз нар нь түүнийг том хөлтэй болохоор нь байнга цаашлуулж хошигнодог байна. Карл үүнд нь уурладаггүй бөгөөд харин ч найз нартаа хандаж “хөлнөөс гадна миний өөр юу бас том гээч..?Түүнд минь охид их хайртай гэж байгаа” хэмээн цаашлуулдаг гэнэ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...