“Чингис хаан” Гран При маргааш 12.30-аас эхлэнэ
- schedule 2015 оны 7 сарын 2
- chat_bubble 0
Олон улсын жүдо бөхийн холбоотой хамтран зохион байгуулж буй тэмцээний талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Жүдо бөхийн 2015 оны “Чингис хаан” гран при тэмцээн маргааш 12:30 цагаас эхэлнэ. Сугалаа гарчээ.
Маргааш эрэгтэй 60, 66 кг, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан явагдана. Харин албан ёсны нээлтийн ажиллагаа 16:00 цагт болж, 17:00 цагаас медалийн төлөөх барилдаанууд явагдана. Тэмцээн Олимпийн оноо олгох ба түрүүлсэн тамирчин 300, хоёрт орсон нь 180, гуравдугаар байранд орсон тамирчин 120, 5-р байрт 60, 7-р байрт 48 оноо авах юм.
Дэлхийн 35 орны 202 /эрэгтэй 103, эмэгтэй 99/ хүчтэнүүд өрсөлдөх “Чингис хаан” Гран Прид Монгол Улсаас оролцох тамирчдыг танилцуулж байна.
-60кг
Дэлхийн аварга Ганбатын Болдбаатар
Дэлхийн аваргын мөнгөн медальт Дашдаваагийн Амартүвшин
"Чиндао", "Мйами" Гранпри тэмцээний алтан медальт Ганболдын Хэрлэн
Залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт Цэнд-Очирын Цогтбаатар
-66кг
Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Азийн аваргын алт, мөнгөн медальт, Азийн наадмын аварга Даваадоржийн Төмөрхүлэг
Ташкентийн Гранпри мөнгөн медальт, Мйамигийн Гранпри хүрэл медальт Батцэцэгийн Батгэрэл
Ташкентийн Гранпри мөнгөн медальт Довдоны Алтансүх
2015 оны улсын аваргын хүрэл медальт Рэнчиндоржийн Алтаннаран
-73кг
Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар
Олимпийн хүрэл медальт Сайнжаргалын Ням-Очир
Азийн наадмын мөнгөн медальт, Чиндао, Абу Дабигийн Гранпригийн хүрэл медальт Ганбаатарын Одбаяр
Мастерс тэмцээний хошой алтан медальт Санжаасүрэнгийн Мияарагчаа
-81кг
Азийн аваргын хүрэл медальт, "Чингис хаан" Гранпри хошой мөнгөн медальт Отгонбаатарын Ууганбаатар
Азийн наадмын хүрэл медальт, Чежү, Тбилисигийн Гранпригийн хүрэл медальт Нямсүрэнгийн Дагвасүрэн
Азийн залуучуудын аваргын хүрэл медальт Бандихүүгийн Бат-Эрдэнэ
2015 оны улсын аваргын хүрэл медальт Наранхүүгийн Баатархүү
-90кг
Азийн наадмын хүрэл медальт, Тбилиси, Чингис хаан Гранпри тэмцээний хүрэл медальт Лхагвасүрэнгийн Отгонбаатар
Улсын аваргын хүрэл медальт Рэгдэлийн Анхбаатар
Европын нээлттэй тэмцээний хүрэл медальт Хутагын Цогтгэрэл
Москвагийн Их дуулга тэмцээний хүрэл медальт, Мйамагийн Гранпри хүрэл медальт, улсын аваргын алт, хүрэл медальт Ганы Түвшинжаргал
-100кг
Азийн аваргын мөнгөн медальт, Зүүн ААШТ-ий мөнгө, хүрэл медальт, 2015 оны улсын аварга Батбаярын Ариун-Эрдэнэ
"Универсиад" наадмын мөнгө, Зүүн Азийн АШТ-ий хошой мөнгөн медальт Бунддоржийн Жанчивдорж
Чингис хаан Гранпригийн хошой хүрэл медальт Дамдинсүрэнгийн Пүрэвдорж
Улсын аваргын мөнгөн медальт, Чингис хаан Гранпри-2013 хүрэл медальт Баярсайханы Амбасэлмаа
+100кг
Азийн аваргын хошой хүрэл, Ташкент, Чингис хаан Гранпригийн аварга Баттулгын Тэмүүлэн
Залуучуудын дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт Өлзийбаярын Дүүрэнбаяр
Бакугийн Их дуулгын мөнгөн медальт, Чиндао, Алматы хүрэл медальт Эрдэнэбилэгийн Энхбат
2015 оны залуучуудын улсын аварга Эрдэнэбилэгийн Амартүвшин
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...