Тоосго үйлдвэрлэгч машин бүтээжээ /Тоосгоны зэрэг хийчих/
- schedule 2015 оны 7 сарын 2
- chat_bubble 0
УБТЗ-ын Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн Техник, технологи үйлдвэрлэлийн менежментийн багийн санаачлагаар тоосго үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоосго цохигч машиныг бага оврын цахилгаан шавар зуурагч машины хамт үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүлэхэд бэлэн болоод байна.
Тоосго цохигч машин нь барилга, бүтээн байгуулалт эрчимтэй хөгжиж буй манай улсын хувьд чухал хэрэгтэй төхөөрөмж юм. “LEGO” тоосго үйлдвэрлэгч гар машиныг дэлхийн хэмжээнд өргөнөөр хэрэглэдэг бөгөөд уг машин нь өдөрт 800-1000 ширхэг тоосго үйлдвэрлэн гаргах хүчин чадалтай байдаг. Тус хамт олны хувьд энэхүү машиныг зах зээлд илүү хямд өртгөөр нийлүүлж, хэрэглэгчдэд өөрсдөө тоосгоо үйлдвэрлэх боломжийг олгож буйгаараа онцлогтой.
Тодруулбал, тэдний зохион бүтээсэн машиныг худалдаж авснаар зах зээлийн үндсэн үнээс 2-3 дахин зардал хэмнэх боломжтой болно гэсэн үг. Түүнчлэн, энэ технологиор үйлдвэрлэсэн тоосгыг үл эвдэх сорилд оруулахад 27 атмосферийн даралтыг даадаг болох нь нотлогджээ. Нэг үгээр хэлбэл, энгийн тоосгыг бодвол 1.4 дахин бат бөх, угсрахад хялбар, үйлдвэрлэх технологи энгийн байдгаараа онцлогтой юм.
Дашрамд дурьдахад, дээрх машиныг худалдан авах сонирхолтой хүнд ажиллах технологийг нь зааж өгнө гэдгээ үйлдвэрлэгчид нь онцоллоо.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...