Hийслэлийн гурван барилга байгууламжийг дуудлага худалдаагаар зарлаа
- schedule 2015 оны 7 сарын 2
- chat_bubble 0
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 21/30, 2015 оны 24/05 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын тогтоолын дагуу Өмчийн харилцааны газраас дараах 1 аж ахуйн нэгж, 6 барилга байгууламжийн нээлттэй дуудлагын худалдааг 2015 оны 6 дугаар сарын 29-ны өдөр Хангарьд ордны 14 дүгээр давхрын хурлын их танхимд зохион байгуулж явууллаа. Үүнд:
- Булган аймгийн Хангал сумын хялганат тосгоны нутаг дэвсгэрт байрлах “Үртсэн шахмал түлшний үйлдвэр” НӨҮГ
- Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ионсей найрамдал эмнэлгийн байрлаж байсан барилга
- Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төв”-ийн байрлаж байсан барилга
- Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах “Цантын мал хүлээн авах цэг”-ийн барилга байгууламж
- Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хар үнэгний аж ахуйн” барилга байгууламж
- Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 хүний халуун усны барилга
- Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо бага хуандайн аманд байрлах бага сургуулийн ашиглалтгүй барилга
Эдгээр барилга байгууламжуудаас Ионсей найрамдал эмнэлгийн байрлаж байсан барилгыг 5016113800 /таван тэрбум арван зургаан сая нэг зуун арван гурван мянга найман зуун/ төгрөгөөс дуудаж 8 000 000 000/найман тэрбум/ төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 хүний халуун усны барилгыг 66450000 /жаран зургаан сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөс дуудаж 68500000 /жаран найман сая таван зуун мянган/ төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо бага хуандайн аманд байрлах бага сургуулийн ашиглалтгүй барилгыг 1851200/нэг сая найман зуун тавин нэгэн мянга хоёр зуун/ төгрөгөөс дуудаж 2151000/хоёр сая нэг зуун тавин нэгэн мянган/ төгрөгөөр тус тус худалдлаа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...