Сонирхолтой газрын зургууд
- schedule 2015 оны 7 сарын 1
- chat_bubble 0
Газрын зураг ямар ч багшаас илүү мэдлэгийг хүнд олгодог.
Дэлхий бол хүн, газар , юмсын цогцолбор. Газрын зураг биднийг хоорондоо хэрхэн холбогдсныг ойлгоход тусална. Доорхи газрын зургууд танд дэлхийн улс орон үндэстнүүдийн тухй шинэ сонирхолтой мэдээлэл, мэдлэг, мэддэг зүйлийг чинь улам лавшруулан ойлгуулна гэдэгт итгэж байна.
1. Хэрэв та далай эргээс эгц хөндлөн явбал.
Энэ зурагт Хойд болон өмнөд Америкийн улс орнуудаас далайг гатлан эгч хөндлөн явбал ямар улс орнууд байгааг харуулжээ. Харин жижиг арлуудыг харгалзан үзээгүй юм байна.
2. Немо цэг: Хуурай газраас хамгийн хол цэг
Энэхүү далай дах цэг нь (48°52.6′S 123°23.6′W) дэлхийн аливаа хуурай газраас хамгийн хол байдаг цэг аж. Өмнөд номхон далайд оршдог энэхүү цэгээс хамгийн ойрын хуурай газар 2,688 км байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл та эзгүй далайд төөрлөө гээд эгц хойшоо яваад байхад 2,688 км явж байж хуурай газрын бараа /Дюк арал/ харвал та энэ цэг дээр байжээ гэсэн үг.
Энэ цэгээс зүүн хойш явбал Моту Нуи /Ийстер буюу бидний мэддэгээр Пасхи арлын нэг хэсэг/, өмнө зүг явбал Махер арал /Антарктид тивд хамаарах арал/, баруун тийш Чилийн Чаттам арал хүрэх гэнэ. Бүгд 2,688 км зайтай. Энэ цэгийн Немо цэг /Жюль Вернийн ахмад Немо/ хэмээн нэрлэдэг байна.
3. Дэлхий даяарх нислэгийн хөдөлгөөн / 24 цагаар/
4. Google Maps улс орнуудад тохируулан хил хязгаарыг өөрчлөн харуулдаг
Үүнд Энэтхэгт зориулан Хятадтай маргаантай бүс нутаг болох Кашмер, Аруначал Прадеш мужийг Энэтхэгийн нутагт оруулан хиллэн харуулдаг бол Хятад болохоор мөн тус маргаантай нутгийг Хятадын нутагт оруулан харуулдаг аж. Бусад газарт тасархай зураас ч юм уу өөр байдлаар харуулдаг байна.
5. Дэлхийн улс орнуудын дундаж нас
Ногоон: 10-20 хүртэл, Шар: 20-30 хүртэл, Улбар шар 30-40 хүртэл, Улаан: 40 дээш
Шар айраг, Дарс, Спирт, Бусад алкахол, 0.1 литрээс бага хэрэглээтэй орнууд, Мэдээлэл байхгүй орнууд
Косово - 10,908 км.кв, Монтенегро - 13,812 км.кв
8.Дэлхийн хүчирхэг пасспорт
9. Дэлхийн улиралууд
10.Дэлхийн хамгийн урт 20 нислэгийн маршрут
11. Европын улс орнууд "баавгай" гэдэг үгийг хэрхэн дууддаг
12. Улс орнуудын долоо хоног бүр секстэй байх хүмүүсийн эзлэх хувь
13. Дэлхийн өнгөлөн далдлалт
14. Улс орнуудын мөнгөний эх сурвалж болсон гол экспорт
15. Интернэт хөтөчийн хэрэглээ
16. Сан Францискогийн Цахиурын хөндийд байрлах цахим электроникийн компаниудын байршил
17. Усаар явахгүйгээр хуурай газраар явах хамгийн урт шулуун зам
Мэдээж энэ бол хийсвэр сэтгэлгээ бөгөөд гол, нуур зэргийг хөндлөн дайрахыг тооцож үзээгүй болно.
Далай тэнгис, том гол мөрөн нуургүйгээр хамгийн урт шулуун шугам бол Либеригээс Хятад хүрэх зай юм. Эхлэл цэг нь Либерийн Гринвилийн хойд зүгт 10 км-ээс /5°2’51.59″N 9°7’23.26″W/ төгсгөл цэг Хятадын Венлин /28°17’7.68″N 121°38’17.31″E/ хүртэл 13,85931 км байдаг аж. Энэ шугам 9 цагийн бүс,18 орны газар нутгаар дайрна. Үүнд. Либери, Кот,Д Ивуар, Буркина Фөсо, Гана, дахиад Буркина Фөсо, Нигер, Чад, Ливи, Египт, Изриаль, Палестин, Иордани, Ирак, Иран, Туркменстан, Узбекстан, Тажикстан, Афганистан, дахиад Тажикстан эцэст нь Хятад.
18. Хэрвээ Ходй Америк Ангараг болон Бархасбайдь гараг дээр байсан бол
19. Энэхүү тойрогт Wikipedia-ийн мэдээлэл тойргийн гаднахаас илүү мэдээлэл байдаг
21. Дэлхийн олон угсаатантай /үндэстэн ястнууд/ орнууд
22. Дэлхийн хамгийн завгүй чингэлэгийн 50 далайн боомтууд -2012
Дэлхийн чингэлэгийн тээврийн хамгийн том боомтууд гэж ойлгож болно. Үүнийг жилд хэдэн сая TEU чингэлэг /twenty-foot eqiuvalent unit/ буюу 20 футийн чингэлэгт шилжүүлсэн ачсанаар тооцдог байна.
23. Дэлхийн эрүүл ахуйн байдал
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон UNICEF-ээс 2004 оны байдлаар дэлхийн улс орнуудын баталгаагүй эрүүл ахуйн орчинд амьдарч байгаа хүн амыг хувиар илэрхийлэн гаргажээ. Үүнд: Улаанаар 50 дээш хувь, Улбар шараар 31-50 хувь /Үүнд Манай улс багтсан байна/, шараар 5-30 хувь, цэнхэрээр 5-аас бага хувь нь эрүүл ахуйн баталгаагүй нөхцөлд амьдарч байгааг харуулжээ.
24. Хэрвээ туйлын мөс бүрэн хайлбал
25. Нутелла /Nutella/ ба Дэлхийн эдийн засаг
Италийн Ферреро группийн брэнд бүтээгдэхүүн. Nutella - шоколадтай тос
26. Хүмүүсийн нэг өдрийн /24 цаг/ хугацаанд жиргэлт
27. Дэлхий даяарх шилэн кабель
28. Дэлхийн улс орнуудын импортын гол эс үүсвэр болсон орнууд
*Манай орныг ОХУ-аас хамааралтай хэмээн харуулжээ. Үнэндээ шатахуунаас бусад нь Хятадаас хамааралтай байгаа. 2014 оны байдлаар импортын нийт үнийн дүнгийн 33,4 хувь Хятадад, 29,4 хувь ОХУ-д ногдож байжээ.
29. Европ руу чиглэсэн Оросын хий дамжуулах үндсэн шугамууд
Зурагт гурван цэгээр ойролцоогоор 1 сая хэрэглэгчийг харуулжээ. Харин өнгөөр хэрэглээг харуулсан байна. Үүнд: Улаан өнгөөр 80 дээш хувь гэх мэт.
*Манай орны хувьд интернэт хэрэглэгчийг 2 цэгээр, харин хэрэглээг 20 хувиас доош буюу цайвар өнгийн хамгийн бага хэмжээсээр дүрсэлжээ.
31. Дэлхийн уул нуруудын газрын зураг
Европ тив
Австраили тив
Евроази эх газар
Зүүн Ази
Холбоотой мэдээлэл:
- Газрын зургаар тайлбарлахуй
- Хүн төрөлхтний 4000 жилийн түүхийн үечлэлийг нэг хүснэгтэнд сонирхолтойгоор харуулжээ
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...