Дэлхийн ярианы хэлний диаграм
- schedule 2015 оны 7 сарын 1
- chat_bubble 0
Алберто Лукас Лопез хэмээх судлаач South China Morning Post-д нэгэн сонирхолтой диаграм, баримтыг гарган тавьжээ. Түүний тайлбарласнаар өнөөдөр дэлхийн хүн ам хамгийн багаар бодоход 7,102 хэлээр ярьж байгаа аж. Энэ олон мянган хэлний ердөө 23 хэлээр 50-аас дээш сая хүн ам ярьдаг аж. Энэхүү 23 хэлээр нийт 4.1тэрбум хүн буюу дэлхийн нхийт хүн амын ихэнх нь ярьдаг гэнэ.
Түүний дэлхийн бөмбөрцөг болгон дүрсэлсэн диаграмд гол гэж болох 23 хэлийг ярьдаг хүн амын тоог харгалзан тод хар зураасаар хил зааглан дээр тухайн хэлээр ярьдаг хүн амын тоог саяар илэрхийлэн тавьжээ. Мөн тод хар зураас дотор тухайн хэлээр ярьдаг улс орнуудыг бичин мөн хэлээр ярьдаг хүн амын тоог бичиж өгчээ.
Мөн хамгийн өргөн дэлгэр тархсан буюу ямар хэлээр хамгийн олон орнууд ярьдаг, эсрэгээр ямар улс хамгийн олон хэлээр ярьдаг зэрэг сонирхолтой графикийг үзүүлжээ.
Тэрээр энэхүү мэдээллээ 1951 оноос хойшхи хэл шинжлэлийн ухааны мэдээ баримт каталогыг үндэслэн гаргасан байна.
1. Хятад - 1,197
|
7. Бенгали - 189
|
13. Солонгос – 77.2
|
19. Вьетнам 67.8
|
2. Испани - 399
|
8. Орос -166
|
14. Франц – 75.9
|
20. Урду – 64
|
3. Англи - 335
|
9. Япон - 128
|
15. Телегу – 74
|
21. Итали – 63.8
|
4. Хинду - 260
|
10. Пунжап – 88.7
|
16. Марати – 71.8
|
22. Малай/бахаса – 60.5
|
5. Араб - 242
|
11. Ява – 84.3
|
17. Турк – 70.9
|
23. Перс – 57
|
6. Португал - 203
|
12. Герман – 78.1
|
18. Тамил – 68.8
|
|
Графикаас харахад Англи хэлээр дэлхийн 130 орон, араб хэлээр 60, франц хэлээр 51, хятад хэлээр 33 испани хэлээр 31 орон ярьдаг байхад, Папау-Шинэ Гвинейн улс 839, Индонези улс 707, Нигери улс 526, Энэтхэг улс 454, АНУ 422 хэлээр ярьдаг байна.
Мөн дэлхийн 1.5 тэрбум хүн англи хэл, 82 сая хүн франц хэл, 30 сая хүн Хятад хэл, 14.5 сая хүн Испани хэл 14.5 сая хүн герман хэл сурахаар судалдаг /эхний 5 байр/ гэхээр ирээдүйд англи хэл дэлхийн хэл болох нь.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...