Нагоя башёд Монголын 26 сумоч зодоглоно
- schedule 2015 оны 6 сарын 29
- chat_bubble 0
Японы мэргэжлийн сумогийн долоодугаар сарын буюу Нагоя башё энэ сарын 12-нд буюу манай наадмын өдөр эхэлж 26-нд өндөрлөнө. Нагоя башёд манай улсаас макүүчи буюу дээд зиндаанд 12, жүрёо зиндаанд 3, макүшитад 6, сандамэд 4, жонокучи зиндаанд 1, нийт 26 сумоч зодоглоно.
Өнгөрсөн башёгийн түрүү Тэрүнофүжи шинэ озеки барун жигүүрээс боссон барилдана. Харин жүрёогийн 9-өөс барилдан 12-3 даваагаар түрүүлсэн Кагамио Нанжид 4 дэх удаагаа дээд зиндаанд дахин дэвшин барилдах болжээ.
Мөн жүрёо зиндаанаас амжилттай барилдсан ахмад сумоч Токитэнкү дээд зиндаанд дэвшин барилдах болсон.
Сонирхолтой нь, өмнөх башёгийн дээд зиндааны хамгийн сүүлд эрэмблэгдэн 7-8 даваа унаатайгаар 50 хувиа хийж чадаагүй Таканойва Баасандорж зиндаа буулгүй үлдэж чаджээ.
Макүүчи зиндаанд 2-13 унаатайгаар амжилтгүй барилдсан Араваши Дөлгөөн жүрёогийн 7-д эрэмблэгдэн барилдах болсон.
Японы мэргэжлийн сумогийн хамгийн доод зиндаанд Кирибаяама /Лхагвасүрэнгийн Бямбачулуун/ хэмээх 19 настай, 184 см өндөр, 94 кг жинтэй залуу анх удаа барилдах болжээ.
East | Rank | West | ||
---|---|---|---|---|
Hakuho | Y | Harumafuji | ||
Kakuryu | Y | |||
Kisenosato | O | Goeido | ||
Kotoshogiku | O | Terunofuji | ||
Tochiozan | S | Ichinojo | ||
Takarafuji | K | Myogiryu | ||
Tochinoshin | M1 | Sadanoumi | ||
Takayasu | M2 | Aoiyama | ||
Ikioi | M3 | Kaisei | ||
Aminishiki | M4 | Takekaze | ||
Okinoumi | M5 | Tokushoryu | ||
Kyokushuho | M6 | Gagamaru | ||
Tamawashi | M7 | Toyonoshima | ||
Yoshikaze | M8 | Osunaarashi | ||
Sadanofuji | M9 | Homarefuji | ||
Kitataiki | M10 | Amuru | ||
Tokitenku | M11 | Kyokutenho | ||
Endo | M12 | Kotoyuki | ||
Hidenoumi | M13 | Chiyotairyu | ||
Toyohibiki | M14 | Kagamio | ||
Seiro | M15 | Satoyama | ||
Takanoiwa | M16 |
East | Rank | West | ||
---|---|---|---|---|
Asasekiryu | J4 | |||
Arawashi | J7 | |||
Shotenro | J13 |
East | Rank | West | ||
---|---|---|---|---|
Sakigake | Ms3 | |||
Ms5 | Azumaryu | |||
Daishoho | Ms9 | |||
Ms15 | Chiyoshoma | |||
Gochozan | Ms21 | |||
Ms30 | Ryuonami |
East | Rank | West | ||
---|---|---|---|---|
Takakasuga | Sd11 | |||
Sd16 | Aratoshi | |||
Daionami | Sd39 | |||
Sd82 | Sadahikari |
East | Rank | West | ||
---|---|---|---|---|
Jk20 | Kiribayama |
озеки Тэрүнофүжи - Гантулгын Ган-Эрдэнэ
сэкивакэ Ичиножо - Алтанхуягийн Ичинноров
Кёкшюүхо - Төмөрбаатарын Эрдэнэбаатар
Тамаваши - Батжаргалын Мөнх-Оргил
Токитэнкү - Алтангадасын Хүчитбаатар
Кёкүтэнхо - Нямжавын Цэвэгням
Кагамио - Батхүүгийн Нанжид
Сэйро - Амгаагийн Өнөболд
Таканойва - Адьяагийн Баасандорж
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...