УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандаж тодруулга хүслээ
- schedule 2015 оны 6 сарын 29
- chat_bubble 0
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандаж тодруулга хүссэн байна. Тэрээр “УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг миний нэр дээр 2015 оны зургаадугаар сарын 3-ны өдөр Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсээс зарлан дуудах хуудас ирүүлж, хэрэв дуудсан хугацаанд ирээгүй тохиолдолд албандан ирүүлэх тухай заасан байсан. Тус бичгийг хүлээж аваад тагнуулын байгууллагын үйлдлийн талаар Ерөнхий сайд танаас тодруулахад “би ярилаа, очих шаардлагагүй” гэсэн хариулт авсан. Өнөөдөр 2015 оны зургаадугаар сарын 29-ний өдөр. ТЕГ-аас дахин зарлан дуудах хуудас ирүүлжээ. Тагнуулын Ерөнхий газар нь Ерөнхий сайдын шууд харъяаны агентлаг тул ямар асуудлаар дуудаж байгаа талаар тодруулга гаргаж өгнө үү” гэжээ.
Мөн тэрээр “хоёр жил гаруй АТГ ажил хийлгэдэггүй, амар заяа үзүүлдэггүй байсан. Дээр нь Тагнуулын газар нэмэгдлээ. Монголынхоо төлөө дуугарч болохгүй, босгож бүтээж, хийж болохгүй цаг болох нь ээ. Гадна, дотно барьцаалагдсан хүмүүс тагнуулыг толгойлдог болжээ” хэмээн цахим хуудаснаа бичжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...