ХААХ
АВТО ЗАМД 27.5 ТОНН ДАВС, 123.5 ТОНН БОДИС ЦАЦСАН БАЙНА
“ХОЁРДУГААР ТӨРӨХ ЭМНЭЛЭГ”-ИЙН ГАЗРЫН АСУУДЛЫГ ХУУЛИЙН ДАГУУ ШИЙДВЭРЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ 10 ДАНС
УУЛЫН ЗАМ БОЛОН НАЛАЙХЫН ЗАМААР ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
УОК: ГҮНТИЙН ДАВААНЫ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАСАН
Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл боловсруулна
- schedule 2015 оны 6 сарын 29
- chat_bubble 0
Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд, хуулийн төслийг боловсруулж ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд даалгалаа.
Энэхүү үзэл баримтлалын дагуу хууль батлагдсанаар
- Стандарчлал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн үйл ажиллагаа олон улсын нийтлэг жишгийн дагуу явагдах эрх зүйн орчин, нөхцөл бүрдэнэ.
- Техникийн зохицуулалтаар бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүйн үзүүлэлт, шаардлагыг хуульчлан тогтоосноор нийтийн ашиг сонирхол, хүрээлэн буй орчин, улс орны аюулгүй байдал хангагдаж, төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хариуцлага дээшилж, идэвх санаачилга нэмэгдэнэ.
- Тохирлын үнэлгээний байгууллагуудад тавигдах шаардлага, зохицуулалт тодорхой болж, үйлдвэрлэл, худалдаан дахь техникийн элдэв саад тотгор, хүндрэл, бэрхшээл багасна.
- Төрийн захиргааны байгууллагын хамрах хүрээ, эрх үүрэг тодорхой болж, тус байгууллагын хөрөнгө, санхүүгийн чадамж дээшилж, Засгийн газрын төсвийн ачааллыг бууруулна.
- Олон улс, бүс нутаг, гадаад орны дэвшилтэд стандартыг хэрэглэх эрх зүйн орчныг боловсронгуй болгосноор үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид өөрийн бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах, шинэ технологи эзэмших өргөн боломж нөхцөл бүрдэж, улмаар тэдгээрийн өрсөлдөх чадвар дээшилж, эдийн засгийн тогтвортой өсөлт хангагдана гэж үзэж байгаа юм байна.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...