Ер бусын сортууд
- schedule 2015 оны 6 сарын 29
- chat_bubble 0
Доорх хүнсний ногоо болоод жимс жимсгэнүүд одоо ургаж байгаа.
Улаан лоолийн "Наймаалж" F1 сорт
Улаан лооль бутанд ургадаг. Гэхдээ энэ бол улаан лоолийн мод гэх үү, модонд ургадаг лооль гэх үү "Наймаалж F1" гэдэг эрлийз сорт юм. Энэхүү модыг хэдэн жилийн өмнө төрөл бүрийн улааан лоолийн сортоос эрлийзжүүлэн гаргаж авсан аж. Энэхүү мод нь фермерүүд, цэцэрлэгчид, ногоо, цэцэг тарьдаг хүмүүс, мөн мэргэжилтнүүдийн маш их анхаарал сонирхлыг татаж байгаа гэнэ.
Ер бусын Наймаалж F1 сорт нь өсөлт тархалтын ямар ч хязгаарлалт байхгүй. талбай л байвал цааш эрчимтэй тархан ургах бололцоотой. Өөрөөр хэлбэл өндөр нь 4 метр болон түүнээс дээш, 40-50 шоо метр талбайг хамран ургаж байгаа юм байна. Түүнээс ч их талбайг хамран ургах бололцоотой. Жилийн ургац нь гайхалтай их буюу ойролцоогоор 14,000 ширхэг буюу 1.5 тн ургац авдаг байна.
Улаан чинжүүний мод
Гүзээлзгэний пирамид
Гүзээлзгэнэ хэвтээ чиглэлээр ургадаг мөлхөө ургамал. Харин энэ сортын гол онцлог нь барилга шиг дээр дээрээсээ шатлан пирамид хэлбэрээр ургадаг давуу талтай аж. Яваандаа дээд хэсгийг нь цацраг антен болгох замаар бүх талбайгаа бүчин ургац авах бололцоотой. Энэхүү сорт нь баг талбайгаас их ургац авах, цөөн суулгац суулгах зэрэ олон давуу талтайгаас гадна таны цэцэрлэгийг маш гоёмсог харагдуулдаг бана.
Аварга өргөст хэмх
Доорхи аварга сорт нь Хятадаас гаралтай. Хятад өргөс хэмхийн маш олон сортууд байдаг. Ер нь ганц өргөст хэмх гэлтгүй хүнсний ногооны маш олон сортууд байдаг. Хамгийн алдартай өргөст хэмхийн сортууд гэвэл, Хятад могой, Хятадын өвчинд тэсвэртэй сорт, Хятадын цагаан, F1, Хятадын урт, Хятадын гайхамшиг гэх мэт.
Харин энэ сортын онцлог нь өргөст хэмхийн иш нь ойролцоогоор 3.5 м хүрч, өргөст хэмх нь 40-90 см-т хүрдэг байна. Аливаа юмны хэмжээ томрохоороо амт чанар нь алдагддаг бол энэ гайхлатай сортын бас нэг онцлог нь амт чанар гойд сайн гэнэ. Бас хортон шавьж, өвчинд маш тэсвэртэй юм байна.
Аварга сонгино Эксибишен
Аварга хулуу
Төмс-улаан лоолийн эрлийз
Ер бусын эрлийз. Төмс, жлаан лооль нэг дор. Төмстэй улаан лооль, эсвэл улаан лоольтой төмс. Ангилиар Tomtato /tomato+potato/
Одоогоор амтат улаан лооль, цагаан төмс бүхий 500 гаруй ТОМТАТО суулгац байгаа гэнэ. Хоол хийхэд нэг бутнаас сайхан хослох ургац биш гэж үү. Цэцэрлэгжүүлэлт үржүүлгийн Thompson & Morgan компани ийм суулгац бүрийг 14.99 фунтээр худалдаалдаг гэнэ. Сонирхолтой нь, та үүнийг генийн инженерчлэлийн аргаар гаргаж авсан гэж бодож магадгүй. Гэхдээ энэ бол нэг бүрчлэн гараар залгасан гэдгийг ойлгоорой. Төмсний үндэсийг улаан лоолийн иштэй залгагдаг нарийн нямбай ажил гэнэ.
Аварга хонх /болгар/ чинжүү
Шар тарвас
Энэ ер бусын тарвасыг энгийн тарвас болон зэрлэг тарвасыг эрлийзжүүлэн гаргаж авсан аж. Энэхүү шар тарвасыг /доторх нь/ зундаа Испанид бөөрөнхий, өвөлдөө Тайландад зууван хэлбэрээр ургуулж байгаа юм гэнэ.
Дашрамд сонирхуулахад, Тайдандад шар өнгө бурханы эзэн хааны өнгө гэж үзэн эрхэмлэдэг учраас шар тарвас маш их эрэлттэй үнэтэй байдаг. Гэхдээ амт чанарын хувьд улаан тарвасаа гүйцэхгүй байгаа юм байна.
Нил өнгийн төмс
Капуста романеско
Тарвасан редиск
Шар өнгөтэй улаан манжин
Хоолонд амт, өнгө нэмдэг, бас эрүүл мэндэд их тустай улаан манжин гэж бий. Тэгвэл энэ сортын улаан манжингийн дотор тал нь шар юм байна. Энэхүү манжин ОХУ-ын зах зээлд хүлээн зөвшөөрөгдөөд байгаа юм байна. Оросууд борш хэмээгддэг улаан манжингийн улаан шөлөө шар болгосон шинэ шөл хийдэг болжээ. Мөн салад.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...