Америкт өмгөөлөгч болоход ухаантай байх шаардлагагүй
- schedule 2015 оны 6 сарын 23
- chat_bubble 0
Шүүх хурлын танхимд өмгөөлөгч гэрчийн зарим асуулт хариултуудад, хурлын тэмдэглэл хөтлөгч яаж чимээгүй сууж ажлаа хийж чаддаг юм болоо гэмээр. Би лав тэсэлгүй үхтлээ инээнэ ээ.
Дор дурдсан тэмдэглэлүүд нь шүүх хурал дээр яг болсон асуулт хариултууд юм (Америк).
Өмгөөлөгч: Өглөө сэрэнгүүтээ нөхөр чинь чамаас юу гэж асуусан бэ?
Гэрч: Би хаана байна аа Cathy?
Өмгөөлөгч: Тэгж асуулаа гээд та юунд нь уурласан юм бэ?
Гэрч: Намайг Susan гэдэг
Өмгөөлөгч: Таны бэлгийн амьдрал хэр идэвхтэй байна вэ?
Гэрч: Би зүгээр л дээшээ хараад хэвтчихдэг
Өмгөөлөгч: Төрсөн он сар өдрөө хэлнэ үү?
Гэрч: 07.18-нд
Өмгөөлөгч: Аль жил?
Гэрч: Жил бүрийн.
Өмгөөлөгч: Таньтай цугтаа амьдарч байгаа хүү чинь хэдтэй вэ?
Гэрч: 34 билүү 37 той ч билүү.
Өмгөөлөгч: Танай хүү чинь таньтай тэгээд хэдэн жил амьдарч байгаа юм?
Гэрч: 45 жил.
Өмгөөлөгч: Энэхүү Миестаниа таталцалын хүч нь, таны ой санамжид нөлөөлдөг үү?
Гэрч: Тийм.
Өмгөөлөгч: Яг яаж нөлөөлөөд байна?
Гэрч: Би харин бас мартчихаад байна
Өмгөөлөгч: Та мартчихлаа? Та тэгээд мартсан зүйлүүдийнхээ талаар хэлээд өгөөч?
Өмгөөлөгч: Эмч ээ та хариулаач, хүн хэрэв унтаж байхдаа нас барвал, нас барснаа өглөө нь сэрээд мэддэг үү?
Гэрч: Юу гэнээ!!! Чи яг хуулчийн шалгалтаа өгсөн юм уу?
Өмгөөлөгч: Таны бага хүү чинь 20-той гэж байна, тэгээд яг хэдтэй юм бэ?
Гэрч: Тэр 20 настай, яг таны IQ-тэй чинь ижил
Өмгөөлөгч:Таны зургийг авч байх үед та яг тухайн мөчид байсан уу?
Гэрч: Та надаар тоглоод байна уу?
Өмгөөлөгч:Тэгэхээр хүүхэдтэй болсон өдөр сараа та 8дугаар сарын 8-нд гэж байна?
Гэрч: Тийм
Өмгөөлөгч: Яг тухайн мөчид та юу хийж байсан бэ?
Гэрч: Загас наадуулж байсан
Өмгөөлөгч: Тэр эмэгтэй 3-н хүүхэдтэй гэж та хэллээ , тийм уу?
Гэрч: Тийм.
Өмгөөлөгч: Тэгээд хэд нь эрэгтэй хүүхэд бэ?
Гэрч: Аль нь ч эрэгтэй биш.
Өмгөөлөгч: Аанхан, тэгэхээр ямарваа нэгэн охин хүүхэд байсан уу?
Гэрч: Эрхэм шүүгч ээ, би өмгөөлөгч өө сольё оо.
Өмгөөлөгч: Таны анхны гэрлэлт чинь ямар шалтгаанаар цуцлагдав?
Гэрч: Нас баралтаар..
Өмгөөлөгч: Тэгээд хэн нь үхээд, гэрлэлт цуцлагдсан юм бэ?
Гэрч: Ta өөрөө таалдаа.
Өмгөөлөгч: Эмч ээ, та хэдэн үхсэн хүний биенд задлан шинжилгээ хийж байсан бэ?
Гэрч: Бүгд л амьд биш байсан лдаа, Амьд хүн дээр задлан шинжилгээ хийх хэцүү лдээ, өмгөөлөгч өө
Өмгөөлөгч: Та бүх асуултад хариулахдаа Амаар хариулна, та ойлгосон уу? Та аль сургуульд явсан бэ?
Гэрч: Амаар
Өмгөөлөгч: Эмч ээ та, хэдэн цагийн үед задлан шинжилгээгээ хийсэн бэ?
Гэрч: Задлан 20:30 цагт эхэлсэн
Өмгөөлөгч: Аанхан, Ноён Дентон тухайн цагт нас барчихсан байсан уу?
Гэрч: Үгүй, үхээгүй байсан би дуусгасан, Өмгөөлөгч өө.., Өмгөөлөгч өө сольё оо
Эцэст нь:
Өмгөөлөгч: Эмч ээ, та задлан хийх үед ээ, түүний судас цохилж байгааг шалгаж үзсэн үү?
Гэрч: Үгүй.
Өмгөөлөгч: Цусны даралтыг нь шалгаж үзсэн үү?
Гэрч: Үгүй.
Өмгөөлөгч: Түүний амьсгалж байгаа эсэхийг шалгаж үзсэн үү?
Гэрч: Үгүй...
Өмгөөлөгч: Аанхан, задлан эхэлэхэд тэр хүн амьд байж болох тохиолдол байж болох л юм байна тийм уу?
Гэрч: Үгүй.
Өмгөөлөгч: Та үхчихсэн гэдэгт нь яагаад өөртөө ийм итгэлтэй байгаа юм бэ?
Гэрч: Яагаад вэ гэвэл, түүний тархи нь миний ажлын ширээн дээрхи шилэн саван дотор байсан юм..
Өмгөөлөгч: За ойлгож байна лдаа, гэхдээ тэгсэн хэдий ч тэр хүн амьд байж болно л биздээ?
Гэрч: За тийм ээ магадгүй, өдийд таньтай ижил хуульч хийгээд ч явж байж болох л байх
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...