Их бүтээн байгуулалт эхэллээ
- schedule 2015 оны 5 сарын 27
- chat_bubble 0
Энэ бол Ази, Европыг холбосон олон улсын хурдны автозам бөгөөд “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд”-ийн чиглэлийн авто зам төслийг Монголын “Чингис Лэнд Девеломент” групп гүйцэтгэхээр болоод байна.
Улмаар энд үндэсний ААН, компаниудаа оролцуулах талаар Харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр дээрх группийн Ерөнхий захирал Д.Амарбаясгалан болон МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав, Монголын Автозамчдын холбооны тэргүүн н.Бямбаа нар гэсэн гурвалсан тал гарын үсэг зурлаа.
Хурдны замын зам барилгын ажлын явцад эхний ээлжинд нийтдээ 20-30 мянган түр ажлын байр бий болох ба төслийн дараа зам дагуу бий болох амралт, үйлчилгээний цогцолбор газрууд, замын бусад байгууламжуудын хэсгүүдэд 3-5 мянган ажлын байр, мөн зам дагуу бий болох шинэ суурьшлын бүсүүдийг дагаад 50 мянга хүртлэх ажлын байр бий болохоор тооцоолжээ.
Ийнхүү манай улсад анх удаагаа олон улсын стандарт бүхий олон улсын хурдны автозамыг монголчууд бид өөрсдөө барихаар болж байна.
Мөн 1200 гаруй км тавигдах олон улсын энэхүү автозамыг дагаад олон бизнес хөгжих боломжтой. Хамгийн эхний ажил зам барилгад Монгол ажилчид, Монгол компаниудаа оролцуулах, улмаар хоёрт тэдний тоог нэмэгдүүлэх, мөн гуравт нь, үндэсний мэргэжилтэй инженер, техникийн ажилчдыг бэлтгэх олон зорилготой бүтээн байгуулалт юм гэдгийг талууд онцолж байлаа.
Чухам энэ үүднээс гурван тал оролцсон хамтын ажиллагааны санамж бичгийг эхлээд зураглан үйлдэв.
Яагаад гэвэл энэ бол үндэсний том бүтээн байгуулалт.
Олон улсын хурдны зам манай улсын зургаан аймгийн 24 сум, нийслэл Улаанбаатар хотын хоёр дүүргийн нутгийг дамжин дайран өнгөрөх, нийтдээ 990 орчим км үргэлжлэх том бүтээн байгуулалт юм.
Дагаад зам дагуу 100 км тутамд засвар, үйлчилгээний газрууд баригдана. Ази, Европыг холбохоос гадна Хятад, ОХУ, Монголын олон үйлдвэрийн газар, олон улсын нисэх онгоцны буудал, эдийн засгийн чөлөөт бүс зэргийг холбож, улмаар суурьшлын бүсүүд даган бий болох олон улсын болон манай орны хувьд өргөн цар хүрээтэй төсөл ийнхүү хэдийнээ бэлэн болж, ирэх долдугаар сард эхний нээлтээ хийх гэж байна.
Б.БОЛД
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...