Төгөлдөр хуурыг хэрхэн хийдэг вэ?
- schedule 2016 оны 4 сарын 14
- chat_bubble 1
Steiinway & Sons компанийн Ази, Европын борлуулалт маркетинийн захирал Thomas Reyes "Бид дэлхийн хамгийн шилдэг төгөлдөр хуур хийхийг зорьдог. Харин дараа нь зардлыг тооцох болно" хэмээн хэлж байна. Цагтаа дэлхий дээрх 10 төгөлдөр хуурын 9 нь эднийх байжээ. Өнөөдөр танд дэлхийн хамгийн алдартай брэнд "Steiinway" төгөлдөр хуурыг хэрхэн үйлдвэрлэдгийг нүдээр харах боломжийг олгож байна.
Эхлээд сонирхолтой зарим баримтаас эхлэе.
- Нэг төгөлдөр хуур ойролцоогоор 12 000 гаруй жижиг хэсгээс бүрддэг. Нэг хөгжмийг бүтээхэд ойролцоогоор жилийн хугацаа зарцуулдаг.
- Тус компанийг үндэслэгч Генрих Штейнве (Henry Steynuey) анхны төгөлдөр хуураа 1836 онд гэрийнхээ гал тогооны өрөөнд хийжээ.
- АНУ-ын Ерөнхийлөгч Теодор Рузвельтэд зориулан хийсэн нэгэн онцгой төгөлдөр хуур Вашингтон дахь Цагаан ордны зүүн өрөөнд байдаг.
- Жон Леннон хит дуу "Imаgine"-аа Стэйнвэй төгөлдөр хууран дээр бичсэн. Хожим энэ хуурыг алдарт дуучин Жорж Майклд 2 сая ам.доллараар зарсан.
- Lady Gagaд 13 насны төрсөн өдрөөр нь бэлэглэсэн Стэйнвэйн "Бостон" загварын төгөлдөр хуур одоог хүртэл хадгалагдаж байгаа.
Стэйнвэйн түүх маш сонирхолтой. Үүсгэн байгуулагч Генрих Штайнвег 1797 онд Германд төрсөн. Түүний гэр бүлийн ихэнх гишүүд өнөөгийн германы нутагт болсон дайнд амь үрэгдсэн байдаг.
Генрихийн аав ойчин байсан ба нэгэн өдөр байшинг нь аянга ниргэж балгас болгосон байна. Энэ үеэр гэрийнхэн нь бүгд амь үрэгдсэн аж. Харин аянганаас Генрихийн амийг аав ах хоёрынх нь бие аварчээ. Тэр 15 насандаа халаасандаа сохор зоос ч үгүй өнчрөн үлджээ. Тэр герцог Врунсвикт үйлчилдэг /зарцлагдах/ болсон ба тэнд мужаан хийж сурсан нь түүний амьдралыг өөрчилсөн байна.
Генрих Европт түгээмэл болсон төгөдпөр хуур сонирхон хийх болжээ. Улмаартүүний зургаан хүү нь энэ ажлыг нь үргэлжлүүлэх болсон байна. 1850 онд гэр бүлээрээ Америкт цагаачлахаар шийдсэн гэдэг. Харин түүний том хүү Теодор Германдаа бизнесээ үргэлжүүлэхээр үлдсэн байна. АНУ-д ирээд герман овог нэрээ америкжуулан Генри Стэйнвэй болгожээ.
Тэрээр гэр бүлийн компаниа албан ёсоор 1853 онд байгуулан "Стейнвэй ба түүний хүүхдүүд /Steiinway and Sons/" хэмээн нэрлэжээ. Анхны төгөлдөр хуураа Нью-Йоркийн Грисвольдийн гэр бүлд 500 ам.доллараар зарсан байна.
Компани 160 гаруй жилийн турш маркетингийн нэг арга хэрэглэж байсан нь сонирхолтой. Жишээ нь, том охин Доретта төгөлдөр хуурын үнэ төлбөргүй сургалт явуулдаг. Цаашлаад шавь нар нь гэр бүлийн бизнесийн шинэ худалдан авагч болдог байж.
Өнөөдөр Стэйнвэйн үйлдвэр хоёр тивд үйл ажиллагаагаа явуулж байна. Нэг нь Германы Хамбургд хотод, нөгөө нь Нью-Йоркийн Манхэтэнд. Герман дахь үйлдвэр Европ болон Азийн хэрэглэгчдийг бүрэн хангадаг бол, АНУ дахь үйлдвэр Америк тивийг хангадаг аж. Дэлхий даяар 200 гаруй дилер компани 300 гаруй үзэсгэлэнгийн танхимтайгаар ажиллаж байна.лж, дэлгүүр болон их төгөлдөр хуур хийдэг цехээр аяллаа.
1. Бид Хамбургийн үйлдвэрт зочилж, дэлгүүр болон их төгөлдөр хуур хийдэг цехээр аяллаа.
2. Эхлээд гудамжинд миний нүдэнд торох онцгой юм юу ч байсангүй. Явган хүний замаар холбогдсон хоёр барилга. Түүнийг хүрээлэн буй газар.
3. Үйлдвэр рүү орох үед хачирхалтай алх дохиур, дарах товчлуур зэргийг тавьсан харагдлаа. Энэ нь тэр үйлдвэрийн патентлагдсан төгөлдөр хуурын механизм ажээ.
4. Мөн орох үед барилгын хананд төмөр ор мэт зүйл өлгөөтэй байна — Энэ бол төгөлдөр хуурын гол эд ангийн нэг юм.
5. Үйлдвэрийн ихэнх талбайд үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох модон материалууд өрөөстэй байлаа.
Төгөлдөр хуур бий болох, аккустик хөг аялгуунд чухал үүрэгтэй болохоор дээрх модуудад би анхаарлаа хандууллаа. Тэд янз бүрийн мод ашигладаг юм байна. Харин модоо бүрэн боловсоруулж, тусгай нөхцөлд хатаасан байх шаардлагатай. Зарим модоор хөшжмийн эд анги хийхийн тулд хоёр жил ч хатаадаг гэнэ. Үйлдвэрт тусгай мэргэжилтэн ажилладаг. Тэрээр дэлхийн газарт ургаж буй моддыг эрж, олоод элдэв хортон шавьжаас ангижруулан герман руу илгээдэг байна. Модыг олон газраас худалдан авчирдаг гэж байсан. Жишээ нь, Аляскаас, ховор модыг Африкаас гэх мэт.
Хатаах үйл явц: Чийгийг хяналтанд байлгадаг ба шаардлагатай чийгийг нь хадгалах үүднээс гялгар уутаар ороодог.
6. Үйлдвэрлэлд орохоор модон материалууд маш өндөр хяналт шалгалтын дор бэлтгэгддэг тул агуулахад нөөцлөдөг.
Бид төгөлдөр хуурын үндсэн биеийг хийдэг цех рүү орлоо. Төгөлдөр хуурын хажуу тал өвөрмөц булан хэлбэртэй байдаг.
7. Воткинск дахь "Vir" гэр музейд байдаг эрт дээр үеийн төгөлдөр хуураар Петр Ильич Чайковский бүтээлээс тоглолоо. Ноотны суурийн хэлбэр загварыг анхаарна уу. Өмнө нь түүнийг мөлгөр хийх боломжгүй байсан.
Стэйнвэй үйлдвэр анх байгуулагдснаасаа хойш бүрэн өөрчлөгдсөн. XIX зууны сүүлээр хүү Теодор Стэйнвэй төгөлдөр хуурын хажуу ханыг мурий тахир хэлбэртэй болгон наах шинэ аргыг нэвтрүүлэн патентжуулсан байна. Энэ аргыг өдгөө хүртэл ашиглаж байгаа юм байна.
8. Хажуу талын хүрээг 17 давхар хуудас модыг цавуудан тусгай машинаар хэвэнд оруулдаг.
9. Харин хамгийн эхэнд болоод сүүлд нь өнгөлгөөтэй хуудсаа оруулан бэлтгэдэг.
10. Ингэж бэлтгэсэн "сэндвич"-ээ хэдэн хэдэн хүн дамжуулан өнөөх хэвлэгч машиндаа оруулна.
11. Ховил, хоног судгийг нь нарийн нягт таааруулан шаант ивээс, эрэг шураг тааруулан чангалан бэхэлнэ.
12. Машин нь бүгд гараар ажилладаг.
12. Гаднаас нь хальт харахад өнгөлгөөтэй ган хуудас мэт харагдаж байна.
13. Хэв хашлагыг зохих газруудад бэхлэн шахаж өгнө.
14. Гурван даралтаар шахах ба хэм хэмжээг нарийн нямбай шалгаж хүчийг тааруулна.
15. Өнөө үед шахагч багажаа хийн даралттай болгожээ.
16. Дээрх гурван даралтат шахагчийг эргэн тойронд байрлуулан шахаж өгдөг. Шахагчийг ган зуйван цагирагаар тогтоох ба цагирагийг тогтоогч дэгээ үндсэн суурь машинд бэхлээтэй байдаг.
17. Сүүлийн шахагчийг байрлуулан хүчийг тааруулж байна.
18.Шахалтанд харагдаж байгаа байдал
19. Шахагч хэвэнд 6-10 долоо хоног болоод гарч ирэхэд цавуу бүрэн хатаж барьцалдсан байдаг байна.
20 Дараагийн цех бол хуурын бусад эд ангийг наан бэлтгэх юм.
22. Энд дуу, хөг аялгуутай холбоотой эд ангийг тохируулдаг.
23. Төгөлдөр хуурын таг болон хавхлага.
24. Энд үндсэн эд ангийг бусад ангиудтай холбон цавуудаж бэхэлдэг. Гурван хуурыг зэрэг хийж байна.
25.Маш нарийвчлалтай жигд байгааг анхаарна уу. Энэ нь хөгжмийн дуугаралтат, эдэлгээний чанарт нөлөөлөх гол хүчин зүйлүүдийн нэг. Энэ хэсгийг маш сайн хийснээр олон жил хөгөө алдахгүй эдлэгдэх болдог байна.
26. Хуурын доторх "араг ясыг" бэлтгэж буй байдал.
27. Энэ "араг ясыг" нуруу гэж нэрлэдэг гэнэ. Үүнд 140 кг хүнд төмөр хүрээг агуулж байдаг юм байна.
28. Төгөлдөр хуурын хөл зэргийг сийлбэрлэн чимэглэдэг. Үүнийг тусгай токарийн машин дээр хийнэ.
29. Үндсэн араг яс
30. Бүх л эд ангийг наадаггүй. Янз бүрийн хэлбэрээр холбодог.
31. Биднийг байхад угсрагдахаар бэлэн болсон төмөр хүрээ бэлэн болсон байв. Энэ удаад 20 тн орчим жин татах хүрээ иржээ. Үүнийг Хамбургт хийдэггүй гэнэ. Энэхүү хүрээ Нью-Йоркоос чингэлэгт тээвэрлэгдэн Германд иржээ.
32. Хамбургт түүнийг өнгөлөн буддаг байна.
33.Нарийн нямбай шалгаж элдэв өө сэвийг арилгадаг.
34. Хамгийн сүүлд нь алтлаг шаргал өнгийн тень тавьдаг.
35. Хатаана.
36. Компанийн лого эмблемийг зурж, будаж байна.
37. Хүрээг их биетэй холбох шат дамжлага.
38. Хооронд нь холболоо.
39. Хөг аялгуу гаргах төрөл бүрийн хэмжээтэй төмөр /бүдүүн нарийн, урт богино/ утасны мөр суулгах, татах ажиллагаа. Үүнийг эхлээд машинаар хийдэг.
40. Хүрээ араг ясыг гэмтэхээс хамгаалан туузаар нааж өгдөг.
41.Сүүлд нь гараар тааруулна.
42. Бэлэн болсон гранд хуурыг өнгөлгөөний дамжлаганд шилжүүлнэ.
43. Будгийн ажил сансарт байгаа мэт орчинд явагддаг.
44. Дараа нь будганд орсон хуур болон бусад эд ангиудыг өнгөлнө.
45. Өнгөлөх суурь машин
50. Өнгөлгөө хийгдэж байна.
51. Өнгөлгөө дуусахад
52. Алхны механизм. Алхны утсыг цохих хэсэгт эсгий нааж өгдөг. Хуурын хөг аялгууг /ноотыг/ товчлуурт холбосон ойролцоогоор нэг метр орчим өргөнтэй, эгнэсэн лийр хэлбэрийн модон алхууд гаргаж өгөх үүрэгтэй.
53. Алх, саваа бэлэн болсон байдал.
54. Алхыг товчлууртай холбож байна. Цохилтын хүчийг нь жижигхэн тугалга тогтоон тааруулдаг. Энэ бол маш нарийн нямбай ажил.
55. Нэг алхны механизм гэхэд 57 хэсгээс бүрддэг гэнэ. Тэгэхээр 88 даралтын /товчлуур/ алхны механизм нийтдээ 5,016 эд анги болох нь.
56. Гараар алхны механизмыг угсарч, суурилуулснаар туршилтын өрөөнд оруулна. Энэ юу вэ?
57. Энэ өрөөг дуу шингээх материалаар доторлосон байна. Дэлхийн хамгийн муухай дуу чимээг ч шингээж чаддаг. Энэ өрөөнд механизмын /хуурын/ хамгийн дээд өнгийг гаргаж шалгадаг гэнэ.
58. За энэ мэдээж хөг дууны хяналтын хэсэг. Хэрэглэгчдэд зориулан хамгийн сүүлийн нарийн акустик, хөг аялгууг тааруулна.
Зураг дээрх эмэгтэйг Вэбкэ Вунсторф гэдэг бөгөөд домогт Стэйнвэй үйлдвэрээ бидэнд танилцуулсан хүн. Тэрээр 1979 онд "Steinway & Sons" компанид суралцагч дагалдангаар орж ажилласан анхны эмэгтэй. Түүний эцэг нь энэ үйлдвэрт хэсэг хугацаанд ажиллаж байсан нь түүнд энэ боломжийг олгосон гэнэ. Түүний эцэг төгөлдөр хуур хөглөгчөөр, ах нь үйлчилгээний хэсэгт техникчээр ажиллаж байжээ. Энэ үйлдвэрт тэдний гэр бүлийн гурван хүн тодорхой хугацаанд хамтаар ажиллаж байсан байна. Одоо Вэбкэ төгөлдөр хуурын эцсийн дуу хөгийн тохиргооны хэсэгт даргаар ажилладаг.
Түүний гэрт "Steinway & Sons" үйлдвэрийнх нь "B" загвар байдаг гэнэ. Сонирхуулахад тэрээр Тайчи /Хятадын хийн дасгал/-гаар хичээллэдэг. Чулуун баримал цуглуулах хоббитой гэсэн.
59. Бэлэн болсон төгөлдөр хуурыг хөгжимчдөөр худалдааны үзэсгэлэнгийн танхимд туршуулж байна.
60. Танхимд алтан чимэглэлтэй гранд төгөлдөр хуур байна.
61. Бэлэн болсон төгөлдөр хуурууд эзэндээ очихоор савлагдаж байна.
62. Эцсийн бүтээгдэхүүн. Худалдааны агуулах руу илгээхэд бэлэн боллоо.
63. Үйлдвэрийн "Steinway Haus" үзэсгэлэнгийн /худалдааны/ танхим.
64. "Steinway & Sons" үйлдвэрийн брэнд "Steinway" төгөлдөр хуур гэдэг чинь энэ байна даа.
65. "Steinway" төгөлдөр хуур үнэ 34,000 -146,000 евро байдаг. Шинэ жип машины үнэ.
1988 оны байдлаар үйлдвэрийн хүчин чадал өдөрт 4.3 хэрэгсэл. Энэ нь ойролцоогоор жилд 1000 гаруй төгөлдөр хуур, 250 гаруй гранд төгөлдөр хуур гэсэн үг. Компани байгуулагдсан цагаас хойш /1988 оны байдлаар/ хагас сая гаруй янз бүрийн төгөлдөр хуур хийсэн байна. Харин өнөөдрийн хүчин чадал нь жилд 2,500 төгөлдөр хуур хийдэг.
Компани байгуулагдсаныхаа дараахан буюу 1855-1862 онд гадаад дотоодын үзэсгэлэнгээс 35 алтан медаль хүртсэн байдаг. Өдгөө 126 патент эзэмшдэг аж.
Нью-Йорк дахь үйлдвэр энгийн хуурын гурав, гранд хуурын зургаан загварыг хийдэг бол, Хамбургт энгийн загварын хоёр, гранд төгөлдөр хуурын 7 загварыг хийдэг аж. Мөн тусгай захиалгаар хийдэг гэж байсан.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...