Дэлхийн аварга боксчин бүсгүй Playboy сэтгүүлийг чимэв
- schedule 2015 оны 5 сарын 27
- chat_bubble 0
Playboy сэтгүүлийн шинэ дугаарын нүүр хуудсанд боксын түүхэнд хамгийн их амжилтыг үзүүлсэн, Дэлхийн аварга, 38 настай тамирчин Регина Хальмихийн гэрэл зураг нийтлэгджээ. Тэрээр фотомоделийн хувиар зургаа авахуулдаг бөгөөд энэ утгаараа Playboy сэтгүүлд зураг нь нийтлэгдсэн байна.
Регина анх кикбоксоор хичээллэж, 16-18 насандаа тэрбээр Германы сонирхогчдын дундах аварга болоод зогсохгүй Европын аварга болж байсан байна.
Харин 18 насандаа бокс руу урвасан бөгөөд өөрийн төрөлх хот Карлсруэд 1994 оны гуравдугаар сарын 04-ний өдөр анх рингэн дээр гарчээ. Тэрхүү тоглолтод тэрбээр ялалт байгуулсан юм. Түүнээс хойш 53 ялалт байгуулсны 16-г нь хүнд цохилтоор дуусгасан аж. Энэ бүх хугацаанд Регина ердөө ганцхан удаа ялагдаж, нэг удаа хайнцсан байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...