Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар энэ сарын 25-26-ны өдрүүдэд олон улсын, хоёр талын болон түр ажиллагаатай нийт 20 боомтоор 55 орны 16158 зорчигч, 6586 тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлж, иргэдэд шуурхай үйлчилсэн байна.
Улсын хилээр дээрх хугацаанд Дорноговь аймаг дахь Ханги боомтоор иргэн Э өөрийн эзэмшлийн автомашинд 26.2 кг самар, мөн иргэн Э 76.6 кг самар, 50.8 кг зэс, иргэн Г 50 кг зэс, 100 кг самар хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ.
Уг зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч нар илрүүлж, холбогдох хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгчээ.