Ховор автомашины үзэсгэлэн нээгджээ
- schedule 2015 оны 5 сарын 25
- chat_bubble 0
Энэ хоёр жийп нь хоорондоо ижил төстэй загвар, хийцтэй юм.
Хятадын анхны автомашины үйлдвэр болох “Чинкашин”-д цэрэг дайны зориулалттайгаар энэхүү Бээжин жийп буюу” BJ 202” автомашиныг 1961 онд анх үйлдвэрлэж эхэлжээ. Монголын эрс тэс уур амьсгал, замын бартаа нугачаанд тийм ч сайн тохироогүй машин байсан учир ховор машины тоонд оруулжээ.
Харин “УАЗ 469” автомашины тухайд гэвэл Зөвлөлт Холбоот Улсын Горькийн нэрэмжит автомашины үйлдвэрт 1954-1956 онд үйлдвэрлэж байгаад 1956 оноос Ульяновскийн автомашины үйлдвэрт үйлдвэрлэх болсон байна.
“Газ 469” автомашиныг анх” ГАЗ 69А”, “ГАЗ 69Б” гэсэн хоёр загвараар гаргажээ. Ялгаа нь гэвэл, “ГАЗ 69А” машин дөрвөн хаалгатай, 5 хүнийн суудалтай. “ГАЗ 69Б” автомашин хоёр хаалгатай, 8 хүний суудалтай, хойноо зургаан хүн өөд өөдөөсөө харж суух суудалтай хийгджээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...