Шилээр гайхамшигтай урлагийн бүтээл урлахуй
- schedule 2015 оны 5 сарын 25
- chat_bubble 0
АНУ-ын Сиэтл хотод байдаг Дейл Чихали /Dale Chihuly/ хэмээх алдар цуутай шилний мастерийн урлан /гоёлын, чимэглэлийн, бэлэг дурсгалын, хөшөө дурсгал зэрэг шилэн эдлэл, бүтээл хийдэг/-д зочлоё. Гайхалтай сайхан урлагийн бүтээлүүдийг эндээс харж болно. Түүний удирдлагад олон хүмүүс ажилладаг бөгөөд бүгд өөр өөрийн гэсэн үүрэгтэй. Шилийг янз бүрээр хайлуулан бүтээлээ хийдэг байна.
Шилний мастер Дейл Чихали гурван дээд сургууль төгссөн бөгөөд өдгөө 73 настай хүн. Тэрбээр уран бүтээлээ 1970-аад оноос эхэлсэн бөгөөд түүнээс хойш АНУ-ын хотууд хийгээд гадаадын орнуудад 30 гаруй үзэсгэлэн гаргаж байжээ. Түүний шилдэг бүтээлүүд Америкийн урлагийн олон музейд хадгалагддаг. Мөн түүний маш олон бүтээлүүд дэлхийн олон орны дээд зэрэглэлийн ордонгуудыг чимж байдаг байна.
Дейл Чихалийн урлан 2004 онд гэхэд 29 сая ам.долларын борлуулалт хийж байсан хэмээн "Сиэтл таймс" сонинд мэдээлж байжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...