ХААХ
ОЙРЫН ӨДРҮҮДЭД ЦАСАН ШУУРГА ШУУРНА
ЦАХИЛГААН БОЛОН ХАЙБРИД АВТОМАШИНЫ ЛИТУИМ БАТЕРЕЙГ АЮУЛГҮЙ УСТГАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ТӨСЛИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАЛ ТАВИЛАА
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАНА
ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХАШАА ХАЙС, ХАЯГ, СУРТАЛЧИЛГААНЫ САМБАРЫГ БУУЛГАЖ БАЙНА
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЧИНБҮРЭН: Бид үүнээс айж, ичихгүй
Ирэх даваа гарагт нийтийн тээврийнхэн ажил хаяхаар зарлаж байна
- schedule 2015 оны 5 сарын 22
- chat_bubble 0
Ирэх даваа гараг буюу 25-ны өдрийн өглөөний 06:00 цагаас Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн 1,2,3 дугаар бааз, Хувиараа тээвэр эрхлэгчдийн ҮЭ-ийн нэгдсэн хороо, Дорнын саруул зам хоршооны ҮЭ-ийн хороонууд ажил хаялт зарлахаар болжээ.
Эдгээр бааз 31 чиглэлд нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг юм байна.
Ийнхүү ажил хаях болсон шалтгаан нь авто тээврийн салбарт дагаж мөрдөж буй тарифын хэлэлцээрийг тэд өөрчлөх ёстой хэмээн үзэж буй юм.
Зам тээврийн яам, Монголын Автотээвэрчдийн нэгдсэн холбоо /МАТНХ/, ҮЭ-ийн байгууллагуудын хооронд Авто тээврийн салбарт дагаж мөрдөгдөх хамтын, тарифын хэлэлцээрийг 2013 оны зургаадугаар сард байгуулжээ. Тэд:
“Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-үүдийн холбооноос хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэх, дүгнэх талаар ажил олгогч болон төрийн захиргааны байгууллагуудад хүсэлт, шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй. Иймд Салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Хөдөлмөрийн тухай хуулийн 115 дугаар зүйлийг үндэслэн хөдөлмөрийн хамтын маргааныг үүсгэсэн. Маргаан үүсгэсний дагуу 2014 оны зургаадугаар сарын 27-ний зуучлагчийн зөвлөмж, 2014 оны долоодугаар сарын 29-ний арбитрын зөвлөмж гарч Автотээврийн салбарын хамтын, тарифын хэлэлцээрийг 2014 оны есдүгээр сарын 10-ны дотор хэрэгжүүлэхийг Төрийн захиргааны төв байгууллага, Ажил олгогчид хүргүүлсэн боловч одоог хүртэл хэрэгжүүлж ажиллахгүй байна. Иймд ҮЭ-ийн гишүүд дараагийн шатны арга хэмжээ болох ажил хаялтыг хуулийн хүрээнд хийхээр боллоо” гэлээ.
Дашрамд сануулахад, энэ оны гуравдугаар сард дээрх байгууллагууд мөн ажил хаялт зарлах болсноо мэдэгдэж байсан ч, ажилдаа гарч байсан билээ.
Эх сурвалж: www.gogo.mn
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...