Дэлхийн хамгийн том зочид буудал Меккад баригдаж байна
- schedule 2015 оны 5 сарын 22
- chat_bubble 0
Дэлхийн хамгийн том зочид буудал Саудын Арабын Мекка хотод баригдаж байна. Одоо ашиглагдаж байгаа хамгийн том буудал бол 6,198 өрөөтэй Лас Вегасын "МGM Grand hotel" юм.
Харин шинээр 60,000 ам метр талбайд баригдаж байгаа Абраж Кудай зочид буудлын цогцолбор нь 12 цамхаг бүхий 10,000 өрөөтэй байх гэнэ.
Абраж Кудай зочид буудал нийт 1.4 сая шоо метр талбайтай, 10,000 өрөөтэй, 70 зоогийн газартай байх ба 3.5 тэрбум ам.долларын өртгөөр барьж, 2017 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Барилгын явцыг харуулсан зургуудыг толилуулъя.
Таван одтой уг буудал муслим шашинтнуудын ариун шүтээн болсон Masjid al-Ḥaram/Том хар дөрвөлжин солир/ -аас өмнө зүгт 2.2 км-ийн зайтай байгаа аж. Жил бүр Masjid al-Ḥaram шүтээнд мөргөх гэж Мекка хотод 5-7 сая мөргөлчид ирдэг.
Дэлхийн хамгийн том 5 зочид буудлууд:
1. MGM Grand Hotel, Лас Вегас: 6,198 өрөөтэй.
2. First World Hotel, Малайз: 6,118 өрөөтэй.
3. Luxor Hotel, Лас Вегас: 4,400 өрөөтэй.
4. Mandalay Bay Resort, Las Vegas: 4,332 өрөөтэй.
5. The Venetian, Лас Вегас: 4,049 өрөөтэй.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...