Өвчин үүсгэгч нян хөрсөөр дамжин хэрхэн хүнд халдварладаг вэ?
- schedule 2015 оны 5 сарын 21
- chat_bubble 0
Хөрсний бохирдол хүний эрүүл мэндэд нөлөөлөх нь
Хөрс нь агаарт цацагдсан хорт бодис, утаа тортог, газар дээрх хуурай нойтон ee35bd_79_x800.jpgхог хаягдлаар бохирддог. Ялангуяа хүн, амьтны хатуу ба шингэн хаягдал, ургамлын үлдэгдэл, ахуйн ба үйлдвэрийн бохир ус бохирдуулагч эх үүсвэр болдог. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас хот суурин газарт шилжих хөдөлгөөн ихсэж, хүн амын тоо өсөж байгаа нь хатуу хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх асуудалд тооцоолоогүй ачаалал нэмэгдэж хүндрэл чирэгдэл учруулах боллоо.
Халдвартай, хортой хог хаягдал, эрүүл мэндэд үзүүлэх нөлөө
Хог хаягдал нь элдэв төрлийн өвчин үүсгэгч нян, химийн хорт бодис агуулдгаараа хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлж, халдварт өвчин хордлого үүсгэх хүчин зүйлийн нэг болдог. Хог хаягдлаас хүний биед үзүүлэх хортой нөлөө нь тэдгээрийн хими, механик үйлчилгээнээс хамаарна. Химийн хорт нөлөө гэдэг нь хорт хий, шингэн хуурай бодис хүхэр, устөрөгч, шивтэр, индол, скаптол, меркаптон зэрэг хорт хий ялгаруулж байгаль орчин болон хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.
Хөрсийг бохирдуулагч гол хүчин зүйлүүд:
- Эрдэс бордоо болон химийн бодисын хаягдал
- Үйлдвэрийн болон ахуйн хог хаягдал
- Эмнэлгийн халдвартай хог хаягдал
- Гэр хорооллын жорлон, бохир усны цэгүүд
- Агаарт цацагдсан хий утаа хэлбэртэй бохирдуулагч
- Нефть, нефтийн бүтээгдэхүүний асгаралт
Хөрсөнд дараах бичил биетэн амьдардаг. Үүнд:
- Энгийн эгэл биетэн
- Ялааны авгалдай
- Өт хорхой
- Нян, вирус
Хөрсний бохирдолтоос хамаарч дор дурьдсан өвчин үүсэх, тархах аюултай. Үүнд:
- Гэдэсний халдварт өвчин, балнад, цусан суулга, сүрьеэ, бурцеллез, халдварт шар, цагаан хорхой, сибирская язва, тулеремия
20141121-026.jpgХөрсөнд өвчин үүсгэгч нян удаан хугацаагаар хадгалагдаж өвчин тархах нөхцлийг бүрдүүлдэг. Үүнд:
- Цусан суулга 25-100 хоног
- Балнадын нян 100-400 хоног
- Халдварт саагийн вирус 100-150 хоног
- Хийт үхжил хэдэн жилээр удаан хадгалагдана.
Өвчин үүсгэгч нян хөрсөөр дамжин хүнд халдвар тараах нөхцөл.Үүнд:
- Бохирдолтой хөрсөнд тарьж ургуулсан хүнсний бүтээгдэхүүн
- Бохирдсон хөрс шороогоор хүүхдүүд тоглох
- Жимс, хүнсний ногоог угааж цэвэрлэхгүйгээр хэрэглэх
- Ялаа болон ахуйн шавьжаар дамжин халдварт өвчин хүнд халдварлахнөхцөлийг бүрдүүлдэг байна.
Хөрс бохирдсоноор айл өрхөд үзүүлэх сөрөг нөлөө
- Айл өрхийн аюулгүй, цэвэр орчинд амьдрах нөхцөл алдагдах
- Өрхийн гишүүн халдварт өвчнөөр өвдөх эрсдэл нэмэгдэх
Хөрсний бохирдолтоос сэргийлэх нь
- Ус, агаарын бохирдлыг багасгах
- Эрүүл ахуйн шаардлага хангасан нийтийн бие засах газрын тоог олшруулах
- Хогыг ил задгай хаяуулахгүйн тулд хог хаях цэг, зориулалтын хогын савыг хүртээмжтэй, хэрэгцээтэй газарт нь байрлуулах
Аж ахуйн нэгж, байгууллагуудаас авч явуулах үйл ажиллагаа
- Үйлдвэр, албан газар орчны цэвэрлэгээг тогтмол хийж, хатуу шингэн хог хаягдлаа ил задгай хаяхгүй, хог хаягдлыг зориулалтын цэгт хаяж түр хадгалж хэвших
- Хог хаягдлаа тухай бүр нь зайлуулж хур хог үүсгэхгүй байх
- Ойр орчны хог хаягдлыг тодорхой хугацаанд цэвэрлэж хэвших
Хувь хүн, айл өрхийн зүгээс баримтлах зүйлүүд
- Ил задгай бие засахгүй байх
- Гудамж, ил задгай талбайд нус цэр шүлсээ хаяхгүй байх
- Гэр хорооллын айл өрх бүх хашаандаа эрүүл ахуйн шаардлага хангасан бие засах газар, бохир усны нүхтэй байх
Бэлтгэсэн: НЭМХ-ийн Орчин хөдөлмөр эрүүл мэнд судлалын секторын ЭША Т.Алтансарнай.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...