ХААХ
Туршлагатай матадор буханд сүлбүүлжээ
- schedule 2015 оны 5 сарын 21
- chat_bubble 0
Испанид жил бүр болдог 2015 оны "Feria de San Isidro" фестивалийг үеэр матадор /бухтай тулалдагч/ буханд сүлбүүлсэн харамсалтай осол гарсан байна. Энэхүү харамсалтай явдал Мадрид хотноо 5-р сарын 14-нд болсон аж. Энэ хүн бол Сауль Хименес Фортес бөгөөд олонд алдартай, туршлагатай хэдий ч олон хавар нэгэнтэй гэгчээр алдаа гаргасан аж. 640 кг жинтэй бухын эвэр түүний хүзүүгээр нэвт сүлбэсэн аж. Түүнийг яаралтай эмнэлэгт хүргэснээр амьд үлдэж чадсан байна.
Бухыг олон түмний өмнө жад, хутгаар цус урсган алдаг энэ харгис явдлыг Олон улсын амьтан хамгаалах нийгэмлэг хийгээд дэлхийн улс орнууд эсэргүүцдэг ч Испаничууд уламжлалт баяр наадам гэдгээр одоо ч үргэлжлүүлсээр байгаа билээ.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...
САНАЛ АСУУЛГА
ИРГЭН ТА УЛААНБААТАР ХОТЫН А БҮСЭЭР ХУВИЙН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХОД ТӨЛБӨР АВДАГ БОЛОХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ ?
Танд гадаадад ажиллаж, амьдрах боломж гарвал яах вэ?