Балбын газар хөдлөлтийн өмнө ба дараах
- schedule 2015 оны 5 сарын 1
- chat_bubble 0
4-р сарын 25-ны Бямба гарагт Балбын нийслэлээс холгүй сүүлийн 80 жил болоогүй 7.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. 5-р сарын 1-ний байдлаар 5,500 гаруй хүн амь насаа алдаад байна.
Аймшигтай газар хөдлөлт Балбын вант улсын нийслэл Катмандугийн түүх дурсгал, урлаг, соёл, архитектурын гайхамшигтай хөшөө дурсгал, барилга байгууламжийг нураан сүйтгэжээ. Газар хөдлөлтийн өмнөх болон дараахь дүр зургийг харцгаая.
Хаан Пратап Маллагийн хөшөө
Газар хөдлөлт агшин зуур XVII зуунаас хойш хэдэн зууны турш сүндэрлэж байсан Катмандугийн Дурбар талбай дахь барилгуудыг сүйтгэжээ.
Талежу бурханы сүм
Сүм рүү орох хаалганы дэргэдэх хинду шашины гол шүтээн болох жижиг сүм нуран унажээ.
Дурбар талбай /Ордондт талбай/
ЮНЕСКО -ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн талбай шороо чулууны овоолго болжээ. 1690 онд баригдсан Мажа Девал сүм устжээ.
Катмандугийн гол гудамжны нэг хэсэг
Газар хөдлөлтөөр энэ гудамжны амьдрал зогсчээ. Цахилгаан хийгээд барилгуудын нурах айдсаас болж компаниуд, хүмүүс бүх үйл ажиллагаагаа зогсоосон аж.
Буддын суварга
Дурбар талбайгаас холгүй байх суваргуудыг ашиглан түр хоргодох байр хийжээ.
Лалитпур /Патан/ хот
Газар хөдлөлтийн улмаас бас нэг ЮНЕСКО-гийн дэлхийн өв нуран сүйджээ.
Катмандугийн парк
Түр хоргодох газар болжээ.
Нараянхити ордон-музей
Патан
Гурван давхар сүм
Бхактапурын ордонт талбайн Шикхара сүм
Хинду шашины бас нэгэн сүм хохирогч боллоо.
Катмандугийн Дхарахара цамхаг
Хотын гол билэг тэмдэг болсон 62 м өндөр түүхэн Дхарахара цамхагийн үгүй хийлээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...